Хайх

Мария Шарапова НҮБ-ын сайн үйлсийн элч байхаа болилоо

Мария Шарапова НҮБ-ын сайн үйлсийн элч байхаа болилоо

Допингийн эерэг хариу

Text: Б.Амина


Зураг:

Мария Шараповагийн допингийн сорил эерэг гарсан тул НҮБ түүнтэй хамтран ажиллахаа зогсоожээ

Нэгдүгээр сард болж өнгөрсөн Australian Open тэмцээний үеэр хийсэн сорилд Мария Шараповагийн цуснаас хориoтой бодис илэрч багагүй шуугиан дэгдээд амжсан. Харин The Guardian-д мэдээллэснээр НҮБ энэхүү таагүй нөхцөл байдлаас үүдэн Мария Шараповаг сайн үйлсийн элчээр өргөмжлөхөө зогсоож буйгаа илэрхийлжээ.

"НҮБ-ын зүгээс Мария Шараповад бидний ажлыг дэмжсэнд талархаж байгаа. Ялангуяа Чернобылийн гамшгийн үр дагаварыг сэргээн босгох ажилд оролцсонд" хэмээн НҮБ-ын төлөөлөгч ярьсан байна.

Мария Шараповагийн допингийн сорил эерэг гарсантай холбогдуулан хэд хоногийн өмнө Nike, Porsche нар мөн түүнтэй хамтран ажиллах гэрээгээ цуцлаад байсан билээ.

 

цааш үзэх