Хайх

Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ

Text: Б.Энххүслэн


Цагаан сарын баярын ширээнд тань уламжлалт бөгөөд тансаг хэв маягийг нэмнэ

Урт удаан эдэлгээтэй, өвлөгдөх үнэ цэнтэй, хээнцэр загвартай гангар шаазан эдлэлд хөрөнгө оруулдгийн учир олон. Хүндтэй нэгэнтэйгээ зоог барихдаа, баяр ёслолын ширээгээ засахдаа, өдөр тутмын хэрэглээгээ улам утга учиртай болгохын тулд, бүр гэрийн интерьерээ тохижуулахдаа хүмүүс энэхүү эдлэлийг сонгосоор ирсэн билээ. Ингэхдээ гангар шаазанд агуулагддаг ясны нунтагт гол үнэ цэн нь оршдог. Тус нунтгийг амьтны яснаас гаргаж авдаг ба энэ нь гангар шаазанг бусад керамиктай харьцуулахад хамгийн бат бөх хэр нь нимгэн, гэрэлтсэн өнгөтэй, гөлгөр гадаргуутай болгодог юм. Тэр ч бүү хэл гангар шаазангаас уусан цай илүү амттай байдгийг онцлох хүмүүс ч бий. Учир нь энэхүү аяганы ирмэг түлхүү нимгэн байдаг тул цай ам руу төвөггүй гулсан орж, амтлах мэдрэхүйг бүхэлд нь ажиллуулах шиг мэдрэмжийг өгдөг байна.

Гангар шаазан эдлэлийг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь ясны нунтгийн эзлэхүүн байдаг. Хэрэв энэхүү найрлага нь шаазан эдлэлийн 30-аас дээш хувийг бүрэлдүүлсэн бол өндөр чанартайд тооцогддог байна. Тэгвэл шинээр мэндэлсэн Мөнх Өв монгол брэндийн гангар шаазанд агуулагдах ясны нунтгийн хэмжээ 42%-р хэмжигдэж байгаа юм. Үүнээс гадна Мөнх Өв өөрсдийн бүтээгдэхүүнээ БНХАУ-ын Huaguang үйлдвэрээр хийлгэдэг билээ. Хятад улс нь шаазан эдлэлийн өлгий нутагт тооцогддог ба одоогийн байдлаар гангар шаазангийн хамгийн том үйлдвэрлэгч улсаар нэрлэгдэж байна. Тэгвэл Huaguang нь улсынхаа керамик үйлдвэрлэгч компаниудын тэргүүлэгчдийн нэгт тооцогддог бөгөөд дэвшилтэт тоног төхөөрөмж, нягт нямбай гар урлалаас төрсөн гангар шаазан эдлэлээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Мөн тэд бүтээгдэхүүний чанар болон дизайны 20 орчим патент эзэмшдэгээс гадна өөрсдийн барааны тэмдгээ Япон, Хон-Конг, АНУ болон Европын Холбоонд бүртгүүлжээ.

Харин Мөнх Өв брэндийн гангар шаазан эдлэлийн дизайн дээр Г.Даваасүрэн, Д.Цогбадрах, Д.Цогнэмэх, Б.Ариунболд, Э.Бадрах гэх монгол уран бүтээлчид ажиллажээ. Тэд загвараа гаргахдаа хээ нэг бүрийнхээ бэлгэдлийг бодолцож монгол уран зурагт дүрслэгддэг тал нутаг, уул ус, ургамал амьтдаас урам зориг авсан байна. 

Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 1)

Мөнх Өв брэндийн талаар

Мөнх Өв брэнд өөрсдийн бүтээлээ монголын хүчирхэг түүх, баялаг соёлоос урамшин, дэлхийн шилдэг технологитой хослуулан төгс төгөлдөр чанараар цогцлоон туурвих эрхэм зорилготой. Ингэхдээ тэд үр хойчид өвлөгдөх үнэ цэнийг бүтээхийн тулд өндөр чанар, нямбай хийц, цаг хугацааны эрхэнд хуучрахгүй дизайн дээр ач холбогдол өгдөг юм. Брэндийн үйл ажиллагаа дан ганц гангар шаазан эдлэлээр хязгаарлагдахгүй ба тэд монгол өв соёлыг хадгалсан олон нэр төрлийн бүтээгдэхүүн урлахаар зэхэж байна.

Брэндийн гаргасан гангар шаазан эдлэлд уламжлалт хэв маяг шингэсэн атлаа тун цэмцгэр, орчин үеийн минимал өнгө аясыг давхар мэдрүүлнэ. Тиймээс тус эдлэлийг уламжлалт баяр ёслолоор ч, өдөр тутамдаа ч хэрэглэхэд тохиромжтой билээ.

Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 2)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 3)

Гангар шаазан эдлэл юугаараа онцлог вэ?

Өндөр чанартай, бат бөх материал

Гангар шаазан эдлэл нь керамик эдлэлийн хамгийн өндөр чанартай төрөлд тооцогддог. Бат бөх байдгийн шалтгаан нь үүнд агуулагдах ясны нунтагт, мөн олон шатлалт бэлтгэх үйл явцад оршино. Тиймээс ч энэхүү эдлэлийг илүү нимгэнээр урлах боломжтой байна. Товчхондоо, энэ нь турьхан харагддаг ч цууралтад хамгийн тэсвэртэй, бат бөх керамик гэсэн үг юм.

Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 4)

Өнгө үзэмж

Гангар шаазан эдлэлийн ясны нунтгийн агууламж өндөр байх тусам үзэмж талаасаа сүүн цагаан, гэрэлтсэн, гөлгөр болдог давуу талтай билээ.

Мөн та гангар шаазан эдлэлийг нарны зүг эгц харуулан барих юм бол тусгал нь нэвтэрч харагддаг онцлогтой юм. Зарим хүмүүс гангар шаазанг гэрэл өөд барин ард нь гараа тавьж хардаг ба гар нэвт харагдаж байвал энэ нь дуураймал биш жинхэнэ гэж үздэг байна.

Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 5)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 6)

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон аяга, тавгийн хэрэгсэл эрүүл ахуйн шаардлага хангасан байх нь маш чухал. Гангар шаазангийн хувьд хар тугалга, кадми зэрэг хорт элементүүдийн алиныг нь ч агуулдаггүй учир эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй хэрэгслийн нэгт тооцогддог юм.

Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 7)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 8)

Мөнх Өв брэндийн цуглуулга

Мөнх Өв одоогоор “Тал Нутаг”, “Сав Шим” нэртэй цай болон хоолны иж бүрдлийг гаргажээ. Энэхүү цуглуулга нь 24 каратын цэвэр алт болон платинум (цагаан алтан) бүрэлттэй гэсэн хоёр сонголттой ба монгол уран зурагт дүрслэгддэг тал нутаг, уул ус, ургамал амьтдыг хөвөөлөн урлажээ. Түүнчлэн монголын төрт ёсны уламжлалт 4-ийн тоо нь бат бэх үнэнч байдлыг бэлгэддэг тул дөрөмсөн тэгш хэмт зохиомжийг эртний нүүдэлчдийн эвэр хээгээр хүрээлэн урласан нь танд давтагдашгүй, сүнслэг мэдрэмжийг төрүүлнэ гэдгийг Мөнх Өв брэндийн зүгээс онцолж байна. 

“Тал Нутаг”

Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 9)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 10)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 11)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 12)

“Сав Шим”

Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 13)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 14)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 15)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 16)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 17)
Монгол өв соёлын тусгал болсон Мөнх Өв брэнд мэндэллээ (фото 18)

Мөн тэд өөрсдийн сав, боодлоо уламжлалт хэв маяг шингэсэн “Баадан” хэмээх баглаагаар шийджээ. Үүнийг та хувцас, хэрэглэлээ баадагнан хадгалах зэргээр олон дахин ашиглах боломжтой юм. Түүнчлэн Мөнх Өв брэндийн зүгээс бааданг очих эзэндээ түмэн ерөөлийг шингээж, үр хойчид өвлөгдөн очихыг бэлгэдэн сонгожээ. Баадангийн загварыг Baba 3b брэндийн дизайнер Катя Зол гарган урласан байна.

Цуглуулгын талаарх товч тайлбар:

  • Мөнх Өвийн гангар шаазангийн найрлага дахь кальцийн фосфат буюу ясны нунтгийн агууламж: 42%
  • Температурт тэсвэртэй нөхцөл: -20C-аас +140С
  • Байгаль орчинд ээлтэй. Хар тугалга, кадми агуулаагүй
  • АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) болон Европын Холбооноос гаргадаг 84/500EEC олон улсын стандартын шаардлагыг хангасан.

Мөнх Өв брэнд

Онлайн худалдан авалт хийх бол: munkh-uv.com

Facebook: Munkh Uv Brand

Instagram: @munkhuvbrand

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх