Хайх

Роберт Дауни Жуниор робот болон нанотехнологийн тусламжтай дэлхийг аврах төлөвлөгөөтэй байна

Роберт Дауни Жуниор робот болон нанотехнологийн тусламжтай дэлхийг аврах төлөвлөгөөтэй байна

"Төмөр хүн" экологийн тэнцвэртэй байдлын төлөө тэмцэж байна

Text: Бюро 24/7


Жүжигчин Роберт Дауни Жуниор зөвхөн кино дэлгэцнээ бус бодит амьдрал дээр ч жинхэнэ супер баатар бололтой. Тодруулбал Лас-Вегас хотод зохион байгуулагдсан Amazon-ы "Re:Mars" чуулганы үеэр алдарт жүжигчин хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зорилготой шинэ сан үүсгэн байгуулсан гэдгээ зарлалаа. The Footprint Coalition нэртэй энэхүү байгууллага нь 2020 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэх болно.

Роберт Дауни Жуниорын энэ төсөл нь нанотехнологи болон робот ашиглан дэлхийн бохирдлыг цэвэрлэхэд төвлөрч байгаа аж. Тэрээр хэдэн долоо хоногийн өмнө салбарын мэргэжилтнүүдтэй дугуй ширээний ярилцлага хийсэн бөгөөд үүний үр дүнд суурилан "Бид робот болон нанотехнологи ашиглан 10 жилийн дотор дэлхийг тэр чигээр нь биш гэхэд дийлэнх хувийг нь цэвэрлэж чадна" хэмээн хэлжээ.

Одоогийн байдлаар уг төслийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байна.

цааш үзэх