Хайх

Твин Пиксийг одоо тоглож болохоор боллоо

Онлайн

Text: Б.Амина


Зураг:

Цахим хуудсаар Дэвид Линчийн цувралын гол дүрүүдтэй, сэтгэл сэргээх зорилготой бүжиглэдэг тоглоом гарчээ

Яагаад ч юм бэ Твин Пиксийн ихэнхи дүрүүд бүжиглэдэг. Хэрэв та цувралыг үзсэн бол Майкл Жей Андерсон улаан хослолтой жижигхэн хүний дүрд тоглон бүжиглэх бол мөн Одри Хорн ч бас учир битүүлгээр бүждэг билээ.

Энэхүү шинэ "Fire Dance with Me" тоглоомыг хоёр хүн тоглох ёстой учир та хамтрагчаа олоорой. Тоглоомонд одой хүн, Одри Хорн эсвэл гартаа кофе барьсан Дейл Куперын (тэр тасралтгүй кофе уудаг) дүрүүдээс нэгийг сонгож болно. Тоглохдоо та Дэвид Линчийн хэмнэлд тохируулж, хөдөлгөөнийг алгасахгүй байхын тулд дараалж гарч ирэх сумыг зөв дарах хэрэгтэй. Гэвч сумнууд дэлгэцэн дээр хэт хурдан гарч ирдэг тул тийм ч амар биш байх болов уу. Тоглоомыг татаж авах боломжтой болсон тул сонирхож байвал туршаад үзээрэй.

цааш үзэх