Хайх

Vertu-гийн ухаалаг утасны “Aster” шинэ коллекци

Vertu-гийн ухаалаг утасны “Aster” шинэ коллекци

Шинэхэн өнгөтэй


Зураг: Buro 24/7 Mongolia

Зуны халуун эхэлж буйтай холбогдуулан Vertu компани ухаалаг утасны завсрын, зөөлөн өнгөтэй шинэ коллекцийг гаргалаа.

Шинэ коллекцийн загвар бүр маш олон ашигтай үйлчилгээтэй. Мөн зуны хөнгөн дизайнтай гарсан байгаа. Vertu Aster -ийн бүх утаснууд хагас матт, мөхлөгтэй тугалын арьсан бүрэлттэй  нь харахад үзэмжтэй барихад аятайхан бас бат бөх болжээ.
Бусдаар бол бидний өмнө Vertu компанийн өндөр технологи бүхий нөгөө л Vertu Aster байна.


Коллекцинд хоёр төрлийн загвар голчилсноос дөрвөн өнгийн сонголттой Vertu Aster Quilt болон Vertu Aster Calf юм. Үүнд усан цэнхэр, цахирмаа цэцгийн ягаан өнгө, лайм шар болон карамель бор оржээ. Энэхүү өнгүүдийг загварлаг Милан хотын сүүлийн үеийн чиг хандлагаас сэдэж бүтээсэн гэж Vertu-гийн загвар зохион бүтээгчид хүлээн зөвшөөрчээ. Vertu Aster Quilt нь харин  тугалын ширмэл арьсан бүрээстэй үнэхээр сонгодог эмэгтэйлэг, чамин юм. Дашрамд хэлэхэд энэ загварын арьсан бүрээсийг Европын эртний арьсан эдлэлийн урлангаас авдаг байна. Энэ шинэ загвар зөөлөн цэнхэр, хар гэсэн хоёр өнгөтэй юм.

Vertu-гийн ухаалаг утасны “Aster” шинэ коллекци (фото 1)

цааш үзэх