Хайх

Victoria’s Secret 2018 загварын шоунд дуулах уран бүтээлчид тодорлоо

Victoria’s Secret 2018 загварын шоунд дуулах уран бүтээлчид тодорлоо

Бас шоуны тов зарлагдлаа

Text: Бюро 24/7


Зураг:

Victoria's Secret загварын шоунд дуулах уран бүтээлчдийн нэрсийг тус брэндийн сахиусан тэнгэрүүд болох Жасмин Тукс ба Марта Хант нар "Good Morning America" нэвтрүүлгийн үеэр албан ёсоор зарласан байна. Энэ жил дуучин Биби Рекса, Холзи, Келси Баллерини, Рита Ора, Шон Мендес, The Chainsmokers болон The Struts хамтлагууд Victoria's Secret-ийн тайзнаа дуулахаар болжээ.

Мөн дээрх уран бүтээлчдээс гадна дэлхийн 60 топ модель тайзнаа алхах болно. Тэдний дунд Белла ба Жижи Хадид, Кендалл Женнер мөн Адриана Лима, Бехати Принслу, Кэндис Свейнпол, Эльза Хоск, Жасмин Тукс, Жозефин Скривер, Роми Стрейд, Лаис Рибейро, Марта Хант, Сара Сампайо, Стелла Максвелл, Тейлор Хилл зэрэг сахиусан тэнгэрүүд оролцох нь тодорхой болоод байна.

Нью-Йорк хотод зохион байгуулагдах Victoria's Secret загварын шоу 2018 оны арванхоёрдугаар сарын 2-нд ABC телевизээр цацагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх