Хайх

Жинхэнэ мэт BMW Baby Racer III

Жинхэнэ мэт BMW Baby Racer III

Хүүхэд насны мөрөөдөл

Text: Б.Амина


Зураг:

Яг л насанд хүрэгчдэд зориулсан жинхэнэ машин мэт BMW Baby Racer III нэртэй хүүхдийн машиныг танилцуулж байна

Шинэхэн BMW Baby Racer III яг л жинхэнэ машин шиг тав тухтай зөөлөн суудал, BMW логотой залуур, дуут дохио, хурд хэмжигч, хөдөлгүүрийн эргэлтийн хэмжүүр зэргийг багтаажээ. Резинэн дугуй хийснээр зөөлөн, дуугүй, жигд жолоодлогыг хангаж өгсөн байна. Энэхүү шинэчлэгдсэн BMW Baby Racer III машиныг хар-улбар шар, карамель-оюу болон цагаан-хүрэн улаан гэсэн гурван янзын сонголттойгоор гаргажээ. Хүүхдийн машиныг 1-3 хүртэлх багачуудад зориулсан байна. 

Дашрамд дурьдахад шинэхэн загварууд BMW албан ёсны интернет дэлгүүрүүдээр худалдаалж эхэлсэн тул шинэ жилийн бэлэгний дахин нэг сайхан сонголт бий боллоо.

цааш үзэх