Хайх

Бюрогийн найзууд: Төрсөн өдрийн мэнд Ука!

Бюрогийн найзууд: Төрсөн өдрийн мэнд Ука!

Аз жаргал хүсье

Text: Buro.Mongolia


Бюрогийн найзууд буландаа зориулж бид энэ удаад дуучин Укатай уулзаж, түүний дуртай зүйлсийг асууж, гоо сайхандаа хэрхэн анхаардагийг нь сонирхлоо

Өнөөдөр дуучин Ука буюу Д.Уламбаярын төрсөн өдөр. Ука бидний блиц асуултнуудад хариулж эхлэхдээ "Миний амьдралын оргил үе өрнөж байна. Гэр бүл, уран бүтээл, найз нөхөд болоод би өөртөө зориулж хийх маш их зүйл бий. Хэрэв хүн өөрийгөө хувааж байгаад бүгдийг нь амжуулдаг бол сайхан байхсан. Тэгэхдээ надад үргэлж ийм их хийх зүйлстэй завгүй байвал гоё байна" хэмээн ярьсан юм.

Үнэндээ тэрээр үргэлж завгүй, хичээж ажилласаар Киви хамтлагаа амжилтанд хүргэж, өөрийн бие даасан цомгуудаа гаргасан. Ука одоо өөрийн гурав дах бие даасан цомог дээрээ ажиллаж байна. Шинэ цомогт нь Монголын хөгжмийн зохиолчдын тулгын гурван чулуу гэж нэрлэдэг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа нарын шилдэг бүтээлүүдээс урам авч, сэдэвлэсэн дуунууд оржээ. Мөн удахгүй бид түүний дуулсан "Сахиулсан тэнгэр" киноны хоёр дуу болон "Итгэл" кинонд зориулж жүжигчин Б.Амарсайхантай хамтран дуулсан дуунуудыг сонсох болно. Одоо харин түүний блиц хариултуудыг үзэж, түүний хамгийн том хүсэл, толгойноос нь хэзээ ч гарахгүй бодогдож байдаг зүйлсийг уншицгаая.

 

Бюрогийн найзууд: Төрсөн өдрийн мэнд Ука! (фото 1)Бюрогийн найзууд: Төрсөн өдрийн мэнд Ука! (фото 2)Бюрогийн найзууд: Төрсөн өдрийн мэнд Ука! (фото 3)

Бюрогийн найзууд: Төрсөн өдрийн мэнд Ука! (фото 4)Бюрогийн найзууд: Төрсөн өдрийн мэнд Ука! (фото 5)Бюрогийн найзууд: Төрсөн өдрийн мэнд Ука! (фото 6)Бюрогийн найзууд: Төрсөн өдрийн мэнд Ука! (фото 7)Бюрогийн найзууд: Төрсөн өдрийн мэнд Ука! (фото 8)

цааш үзэх