Хайх

Шангри-Ла зочид буудлын "Marry Me" хуримын үзэсгэлэн дээр юу болох вэ?

Энэтхэг, Мальдив, Бангкок дахь Шангри-Ла зочид буудалд амрах эрх, хурим зохион байгуулахад туслах мэргэжилтнүүдтэй уулзах боломж ба бусад

Text: Г.Тэмүүлэн


Монголд хурим найрын улирал албан ёсоор эхлэхэд тун бага хугацаа үлдээд байна. Эртнээс нарийн төлөвлөгөө боловсруулж сурсан хүмүүс, эцсийн мөчид сайхан санаа бодож олдог хосууд гээд хэн бүхэн амьдралынхаа хамгийн чухал үйл явдал болох хуримын ёслолоо өө сэвгүй байлгахыг хүсдэг. Тэгвэл хуримын ёслолын сонгодог орон зай болсон Шангри-Ла зочид буудал тун удахгүй хуримлах гэж буй хосуудад зориулаад гурав дах жилдээ "Marry Me" хуримын үзэсгэлэнгээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр энэ салбарын туршлагатай мэргэжилтнүүд, байгууллагууд нэг дор хуран цугларч, төгс хурим зохион байгуулахад туслах бүх хэрэгцээтэй мэдээлэл, үнэ цэнэтэй зөвлөгөөнүүдийг өгөх болно. Үүнээс гадна Шангри-Ла зочид буудлын зүгээс үзэсгэлэнд оролцож буй хүмүүст маш олон сугалаа, урамшууллуудыг бэлдсэн байна.

Мөрөөдлийн хурим зохион байгуулахад шаардлагатай бүх зүйлсийг нэг дороос

Амьдралынхаа цоо шинэ хуудсыг нээж буй залуу хосууд хууль ёсны дагуу гэр бүл болж байгааг нь гэрчлэхээр хүрэлцэн ирсэн хүн бүртэй баярт үйл явдлаасаа хуваалцаж, хүндэт зочдыг төдийгүй өөрсдөө ч цагийг хамгийн сайхнаар өнгөрүүлж, насан туршийн дурсамж бүтээхийг хүсдэг. Үүний тулд мэдээж хэрэг ёслолын үйл ажиллагааны ширээн дээрх чимэглэлээс эхлээд сүйт бүсгүйн даашинз хүртэлх бүх зүйлийг нарийн төлөвлөж, ямар ч алдаа гаргалгүй төгс гүйцэтгэсэн байх хэрэг гарна. Харин "Marry Me" үзэсгэлэнд оролцсоноор сүйт бүсгүйчүүд хуримын даашинзаа хаанаас сонгох, ямар гоёл чимэглэл зүүх, аль гэрэл зургийн студийг урьж ажиллуулах, романтик бал сараа хаана өнгөрүүлэх гээд төгс гүйцэтгэлтэй хуримын ёслол зохион байгуулахад туслах бүхий л мэдээллийг нэг дороос олж авах боломжтой юм. Хуримын тань ёслолыг онцгой болгох тэр нэгэн деталийг хуримын үйл ажиллагааны арвин туршлагатай мэргэжилтнүүдтэй биечлэн уулзсанаар та заавал олж мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Мальдив, Тайланд, Энэтхэг улсын Шангри-Ла зочид буудалд байрлах эрх болон бусад сугалаа, урамшууллууд

Мөрөөдлийн хуримыг зөвхөн хайрттайгаа өнгөрүүлэх романтик бал сарын аялалгүйгээр төсөөлшгүй. Тийм ч учраас Шангри-Ла зочид буудлын зүгээс энэ жил хуримаа хийхээр төлөвлөсөн байгаа дурлалт хосуудад зориулан маш гайхалтай бэлэг, урамшууллуудыг бэлджээ. Жишээ нь үзэсгэлэнд оролцон, бүртгүүлсэн тохиолдолд Энэтхэг улсад байрлах Shangri-La Hotel Bengaluru болон Мальдив дахь Hotel Jen Male, Maldives by Shangri-La зочид буудлуудад тус, тус хоёр хонох эрхийг хожих боломжтой. Мөн "Marry Me" үзэсгэлэнд бүртгүүлснээр Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын "Executive" ангиллын өрөөнд нэг хонох эрх, гэрэл зургийн студийн багц үйлчилгээний эзэн болох ховор боломж нээгдэж байгаа юм.

Харин дөрөвдүгээр сарын 13-наас өмнө Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд хуримын ёслолоо хийхээр гэрээгээ баталгаажуулсан бол Бангкок дахь Shangri-La Wing зочид буудалд хоёр хонох эрх ба ManoE брэндийн хуримын бөгжний азтанаар тодрох боломжтой.

Эцэст нь та 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хуримаа баталгаажуулсан тохиолдолд гишүүнчлэлийн хөтөлбөрт хамрагдан GoldenCircle урамшуулалт оноогоо гурав дахин үржүүлж авах боломж бүрдэнэ (тус зочид буудалд зарцуулсан $1 бүрт 1 оноо өгдөг бөгөөд 10 оноо нь эргээд 1$ болдог байна).

Хэзээ, хаана болох вэ?

"Marry Me" хуримын үзэсгэлэн 2019 оны дөрөвдүгээр сарын 13-нд Шангри-Ла зочид буудлын Их танхимд 10:00-18:30 цагийн хооронд зохион байгуулагдана.

Шангри-Ла зочид буудлын хосуудад зориулан гаргасан "Classic", "Signature", "Premium" гэх гурван төрлийн хуримын багцаас сонголтоо хийгээрэй.

Шангри-Ла Зочид буудал

Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19
Утас: 77029999
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих