Хайх

Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс

Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс

Бяцхан үрсийнхээ мөрөөдлийн шинэ жилийг хамтдаа бүтээцгээе

Text: А.Сарнай


Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч бид хэдийнээ шинэ оноо угтан авах торгон мөчид ойртжээ. Хүн бүрийн хүсэн хүлээдэг энэ л баярт мөчийг гацуур модон доорх хайр шингэсэн бэлгийн баглаанууд, халуун дулаан гэр бүлийн оройн зоог, бяцхан үрсийн аз жаргал дүүрэн харц, цангинасан инээдгүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Тийм ч учраас эцэг эхчүүд энхрий үрдээ барих нандин бэлэг, үүрд санаж явах баярт мөчийг бүтээхийн тулд жил бүрийн энэ л үед хамгийн “чанартай, дэгжин, хэрэгцээтэй, үнэ цэнтэй” бэлгийн эрэлд ханцуй шамлан гардаг уламжлалтай. Тэгвэл бид эцэг эхчүүдийнхээ сонголтыг мэргэн байлгаж, ажлыг хөнгөвчлөх үүднээс бэлтгэн хүргэдэг шинэ жилийн бэлгийн хөтчөөрөө энэ удаад Францын хүүхдийн хувцасны Jacadi брэндийг онцоллоо.

1976 онд Франц улсад үүсгэн байгуулагдсан Jacadi брэнд нь европын классик хувцаслалтыг сүүлийн үеийн загварын хэв маягтай хослуулан үл хуучрах, шик хэв маягийн загварууд урладгаараа алдартай. 0-12 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бүхий л хувцас, хэрэгслийг цогцоор нь санал болгож чаддаг Jacadi брэндээс таны бяцхан үрийн мөрөөдлийн шинэ жилийг бүтээхэд туслах чамин бас өхөөрдөм бэлгийн сонголтуудыг санал болгож байна.


Баярын уур амьсгал нэмэгдүүлэх дэгжин

Бяцхан ханхүү, гүнжийн баярт мөчүүдийг хамтдаа өнгөрүүлэхээр зориулагдан хийгдсэн шинэ жилийн тусгай цуглуулгаараа тэд кутюр хэв маягийг тодотгохыг зорьсон бөгөөд цэвэр даавуун, хамбан, торгомсог материалуудыг ашигласан байна. Охид бүрийн дуртай урт цагаан даашинзнаас эхлээд кутюр улаан даашинз, аксесуарууд, дэрвэгэр юбка, хөлд эвтэйхэн гоёмсог шаахай зэрэг хэрэгтэй бүхнийг багтаажээ.

Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 1)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 2)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 3)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 4)

Тав тухыг дээд зэргээр хангах загварлаг

Jacadi брэндийн хувцаснууд хүүхдийг тав тухтай байлгаж, хөдөлгөөнд саад учруулдаггүй, эдэлгээ сайтай гэдгийг эцэг эхчүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл шинэ жилийн үдэш халуун ам бүлээрээ ширээ тойрон сууж, он солигдох мөчийг хүлээх зуураа бяцхан хөөрхөн үрстээ биед эвтэйхэн, цэвэр даавуун материал бүхий хүүхдийн боди, шоон хээтэй унтлагын хослол, гэрийн шаахай, өнгөлөг кардиган цамцнуудыг сонгоорой.

Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 5)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 6)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 7)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 8)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 9)

Цаг хугацааны эрхэнд үл хуучрах хийц 

Хүүхдийн биед эвтэйхэн унтлагын хувцас, унтлагын уутнаас эхлээд өвлийн гутал, куртка, малгай ороолт, өмд, цамц, бүр цаашлаад гоёл чимэглэл, арьс арчилгаа, үнэртэн гээд 0-12 насны хүүхдийн дөрвөн улирлын хувцас, хэрэгслийг цогцоор нь санал болгодог Jacadi брэндийн бүтээгдэхүүнүүд нэг л авсан байхад маш олон жилийн эдэлгээ даадаг, мөн загварлаг байдаг учир хэзээд үл хуучрах бэлгийн сонголт байх болно.

Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 10)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 11)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 12)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 13)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 14)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 15)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 16)

Байгальд ээлтэй сонголт

Загварын салбарын гял цал байдлын цаана жил бүр хэдэн сая тонноор хэмжигдэх хувцасны хог хаягдал яригдаж байдаг. Тийм ч учраас сүүлийн үед ухаалаг худалдан авалт, байгальд ээлтэй, чанартай сонголт хийхийг чухалчлах болсон бөгөөд эцэг эхчүүд хүүхдэдээ багаас нь загварын мэдрэмжтэй байхын зэрэгцээ байгальд ээлтэй иргэн байх үзлийг хувцсаар нь дамжуулж олгох боломжтой юм.

Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 17)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 18)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 19)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 20)

Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 21)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 22)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 23)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 24)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 25)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 26)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 27)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 28)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 29)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 30)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 31)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 32)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 33)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 34)
Бэлгийн хөтөч: Хайртай үрдээ барих хамгийн нандин бэлгийг Jacadi брэндээс (фото 35)

Jacadi Mongolia

Хаяг: Зайсан Скуэр төв, 2 давхар

Утас: 77252288

Facebook: Jacadi Mongolia

Instagram: jacadi_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх