Хайх

Кендалл Женнер хэрхэн хооллож, ямар дасгал хийдэг вэ: Суши, паста, планк

Кендалл Женнер хэрхэн хооллож, ямар дасгал хийдэг вэ: Суши, паста, планк

Алдарт модель бүсгүйн гоолиг биеийн нууц

Text: Buro.Mongolia


Зураг:

Урт, нарийхан хөл, гоолиг, чанга бэлхүүс бол загвар өмсөгч Кендалл Женнерийн нэрийн хуудас гэж хэлж болох бөгөөд олон хүн ийм галбиртай болохын тулд ямар ч дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барихад бэлэн байгаа биз ээ. Тэрээр генетикийн хувьд "азын сугалаа" хожсон хэдий ч спорт болон эрүүл хооллолт гоолиг биеэ хадгалж үлдэхэд нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн олон удаа ярилцлагууддаа дурдаж байсан. Тэгвэл супер модель бүсгүй үүний тулд яг ямар дасгал хийж хэрхэн хооллодог талаар доор дэлгэж байна.

Хооллолт

Кенни өглөөний цайндаа авокадо, өндөгтэй талх эсвэл таваг овьёосны кааш гэсэн тэжээллэг хоолоор өдрийн эрч хүчээ авдаг гэдгээ ярьсан байдаг. Харин өдрийн хоолонд ихэвчлэн тахианы мах, бор будаа, киноа, ногоо иддэг бөгөөд ийм байдлаар тэрээр дэглэмдээ амьтны болон ургамлын гаралтай уураг давамгай оруулахыг хүсдэг гэж Harper's Bazaar сэтгүүлд ярьжээ. Харин оройн зоогонд суши эсвэл вандуйтай феттучини паста идэх дуртай бөгөөд бүр веган пастаныхаа жорыг өөрийн аппаар дамжуулан хуваалцаж байсан билээ. Мөн өдрийн турш хумус, шинэхэн ногоо зэрэг эрүүл хүнсээр зуушилдаг гэнэ. Хэрвээ Кендалл гадуур хооллох эсвэл хааяа дэглэмээс завсарлага авахаар шийдсэн бол амттан гэхээсээ илүү бургер, пицца зэрэг түргэн хоолыг илүүд үздэг байна. Түүний хамгийн дуртай (бас Кардашьян-Женнер гэр бүлийн бусад гишүүдийн) амттан нь хөлдөөсөн йогурт гэдгийг Keeping Up with the Kardashians реалити шоуны үеэрээ хэлсэн юм.

Дасгал

Мэдээж хэрэг супер моделийн ажлын салшгүй нэг хэсэг нь яах аргагүй дасгал хөдөлгөөн байдаг. Тиймээс Кендалл Женнер генетикийн хувьд үнэхээр азтай ч дасгал хөдөлгөөн хийхээ тэрээр хэзээ ч мартдаггүй. Кендалл оддын дасгалжуулагч Гуннар Питерсоны (Кейт Бекинсейл, Женнифер Лопес, София Вергара зэрэг алдартнуудыг дасгалжуулдаг) хяналтан дор кикбоксинг, булчингийн болон кардио дасгалуудаар хичээллэдэг байна. Хэдийгээр Кендалл кардио дасгалаас илүү суулт, таталт болон төрөл бүрийн төхөөрөмжтэй дасгалуудыг илүүд үздэг ч кардиог хэзээ ч орхигдуулдаггүй гэдгийг түүний хувийн дасгалжуулагч онцолсон юм. Харин гэрийн нөхцөлд супер модель нийт 11 минутын планк дасгалуудыг хийх дуртай бөгөөд энэ нь үнэхээр гайхалтай үр дүнд хүргэдэг гэжээ. Дашрамд дурдахад энэхүү бүтэн биеийн булчин чангалах дасгалыг гэртээ карантинд байгаа хүмүүс анхааралдаа аваарай.

  • Шуун дээр тогтсон планк: 30 секунд
  • Сонгодог планк (high plank): 30 секунд
  • Хажуугийн планк: 15 секунд
  • Хажуугийн планк (кранч): Аль, аль талдаа 5 давталт
  • Нэг хөл/нэг гар дээрээ тогтсон планк: 15 секунд
  • "Рокинг" планк: 15 секунд
  • Өвдөг-тохойн планк: аль, аль талдаа 5 давталт
  • Кранч: 20 давталт
  • Дугуйн кранч: 30 секунд
  • Босоо кранч: 20 секунд
  • Мэлхий кранч: 15 давталт
  • Мушгиа кранч: 15 давталт
  • Хөлөө өргөх дасгал (leg lifts): дээш харж хэвтээд нэг хөлийг 15 удаа өргөнө

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх