Хайх

Оны шилдэг тамирчин: Олимпийн 23 алтан медальт Майкл Фелпс

Оны шилдэг тамирчин: Олимпийн 23 алтан медальт Майкл Фелпс

Sport Illustrated сэтгүүлийн нэрлэснээр

Text: Buro.Mongolia


Дэлхийн хамгийн өндөр чансаатай тамирчдын амжилтыг 1954 оноос хойш судлаж, статистик үзүүлэлтийг нь нийтлэж байгаа Sports Illustrated сэтгүүл 2016 оны шилдэг тамирчнаар Майкл Фелпсийг онцолжээ

Майкл Фелпс анх 2004 оны наймдугаар сарын 14-нд 19 насандаа, Афины Олимпод эхний алтан медалиа авч байсан юм. Энэ өдрөөс 4382 хоногийн дараа тэрээр 28 дах Олимпийн медалиа авсан. Энэхүү Олимпийн сүүлчийн медаль нь түүний 23 дахь алтан медаль байлаа. Sports Illustrated  сэтгүүл түүний 12 жилийн хугацаанд гаргасан амжилт, ялалт, ялагдлын тухай тоймлон бичсэн нийтлэл гаргажээ.  Мөн Mайкл Фелпсийн тэргүүлдэг IM хөтөлбөрт 2010 оноос хойш 16,000 мянган хүүхэд хамрагдаж, усанд сэлэлтийн сургалт, эрүүл мэндийн боловсрол эзэмшсэн тухай бичсэн байна. Нийтлэлд түүний амьдралын хамгийн эгзэгтэй мөчүүд болох Бээжин, Лондонгийн Олимпийн ялалт, ялагдлын (0,1 секундээр ялагдаж байсан) тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Гэвч Майкл Фелпс бол Олимпийн наадмаас хамгийн олон буюу 23 алтан медаль авсан цорын ганц тамирчин юм. Түүний ард Уссайн Болт, Лариса Латинина, Карл Левайс зэрэг тамирчид тус бүр есөн алтан медальтайгаар жагсдаг.

Майкл Фелпс хэлэхдээ "Маш олон мэдрэмжүүд байдаг. Жаргалтай, гунигтай, ууртай гээд л. Тэгэхдээ би хэзээ ч эргэж хардаггүй, зөвхөн урагшаа явдаг" гэжээ.  Та Майкл Фелпсийн тухай өгүүллийг бүтнээр нь америкийн Sports Illustrated сэтгүүлийн арванхоёрдугаар сарын шинэ дугаараас үзэх боломжтой. 

цааш үзэх