Хайх

Жин хасах үр дүнтэй арга: “90 минутын дүрэм”

Жин хасах үр дүнтэй арга: “90 минутын дүрэм”

Идэх дуртай зүйлсээ хязгаарлахгүйгээр жин хасах боломжтой

Text: Бюро 24/7


Зураг:

Бүгд л хоолны зуршлаа өөрчлөхгүйгээр жин хасахыг хүсдэг. Харин эрдэмтэд үүнийг боломжтой гэж үзэж байна. Мэдээж хэрэг эрүүл хооллож, идэвхтэй амьдрах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой ч хэрэгжүүлэхэд хялбар дэглэм хэнд ч илүүдэхгүй. Сүүлийн үед эрдэмтэд эрүүл жингийн асуудлаар маш олон судалгаа ба нээлтүүдийг хийж байгаа. Үүний нэг нь "90 минутын дүрэм" гэх шинэ арга барил юм. Уг онолд идэж буй зүйлээ шинэчлэхийн оронд хоол идэх цаг хугацаагаа өөрчлөх хэрэгтэй гэдгийг онцолжээ. Ингээд "90 минутын дүрэм" гэж юу болох, юуг анхаарах талаар дэлгэрэнгүй танилцуулж байна.

"90 минутын дүрэм" гэж юу вэ?

Их Британийн Сюррейн их сургуулийн эрдэмтдийн 10 долоо хоногийн хугацаанд хийсэн судалгаа Journal of Nutritional Science сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд хоол ба фитнессийн салбарт хувьсгал хийгээд байгаа юм. Судалгааны үр дүнд өглөөний цайгаа уудаг тогтсон цагаа 90 минутаар хойшлуулж, оройн хоолоо 90 минутын өмнө идсэн тохиолдолд жин хасдаг болох нь тогтоогджээ. Мөн судалгаанд хамрагдагсад хэвийн хооллож байсан эсвэл хоолоо сойж байсан хүмүүсээс хоёр дахин хурдан өөх шатааж байсан аж. 

Давуу талууд

Уг арга нь хоолоо сойж, тогтсон хоолны дэглэмээ өөрчлөх шаардлагагүй гэдгээрээ хүмүүст таалагдана. Та иддэг зүйлсээ үргэлжлүүлэн идэх боломжтой юм. Мөн уг дүрмийг ямар ч амьдралын хэв маяг, завгүй хэмнэлд хэрэгжүүлэхэд тохиромжтой гэх давуу талтай. Энэхүү хялбар аргыг өдөр тутамд хэрэгжүүлснээр илүүдэл өөхөө шатаагаад зогсохгүй, нойрны чанар тань сайжирч, цусан дахь сахарын хэмжээ тогтворжих юм.

Юуг анхаарах вэ?

Уг аргыг хэрэгжүүлэхдээ пирамид хоолны системийг баримтлах нь чухал. Өөрөөр хэлбэл өглөөний цайгаа уухдаа ханатлаа идэж, оройн зоогтоо хөнгөн хоол идэх хэрэгтэй юм. Ингэснээр та тайван нойрсож, бодисын солилцоо тань идэвхжиж нөхөн сэргэх үйл явцууд эрчимжинэ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх