Хайх

Apple компани есдүгээр сарын 10-нд шинэ загварын iPhone танилцуулна

Apple компани есдүгээр сарын 10-нд шинэ загварын iPhone танилцуулна

Гурван шинэ ухаалаг утас болон бусад шинэ төхөөрөмжүүд

Text: Бюро 24/7


Зураг:

Жил бүр зохион байгуулагддаг Apple компанийн шинэ бүтээгдэхүүний танилцуулгын арга хэмжээний тов зарлагдлаа. Тодруулбал тус арга хэмжээ 2019 оны есдүгээр сарын 10-нд буюу Улаанбаатар хотын цагаар есдүгээр сарын 11-нд шөнийн 01:00 цагт Купертино дахь Стив Жобсын нэрэмжит театраас шууд дамжуулагдах болно.

Одоогийн байдлаар тус компанийн зүгээс арга хэмжээний товоос өөр мэдээлэл албан ёсоор цацаагүй байгаа ч Bloomberg-ийн мэдээллэснээр Apple нийт гурван шинэ iPhone, шинэчлэгдсэн процессор ба камертай iPad Pro, Apple Watch, HomePod, AirPods болон хамгийн том хэмжээтэй MacBook Pro зэрэг төхөөрөмжүүдийг танилцуулах магадлалтай байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх