Хайх

Эрүүл хооллолтыг дэмжих гал тогооны инновац: Ухаалаг будаа агшаагч, тосгүй шарагч

Эрүүл хооллолтыг дэмжих гал тогооны инновац: Ухаалаг будаа агшаагч, тосгүй шарагч

Text: Buro.Retelling


“Амьдралынхаа хамгийн амттай дурсамжуудыг нэрлэ дээ” гэвэл хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлсэн мөчүүд дунд тухтай гэртээ амттай хоол хийж идээд ширээ тойрч суусан оройн зоогийн тухай дурсамж байх нь гарцаагүй. Хайр дүүрэн гэрээс илүү диваажин, гэрийн хоолыг гүйцэх амттан хорвоод ховор билээ. Тиймээс “Өнөө орой ямар хоол хийх вэ?” гэдэг алдарт асуултыг хөнгөвчилж, цагаа хэмнэх болон эрүүл хооллох дадалд тань эергээр нөлөөлөх цахилгаан барааны инновацыг Smart Store, Joyami брэндтэй хамтран танилцуулж байна. Smart Store нь дэлхийн шилдэг, өндөр өсөлттэй 50 гаруй брэндийн ухаалаг технологийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр баталгаат засвар, үйлчилгээний хамт оруулж ирж борлуулдаг туршлагатай хамт олон билээ.


JOYAMI ухаалаг будаа агшаагч

Эрүүл хооллолтыг дэмжих гал тогооны инновац: Ухаалаг будаа агшаагч, тосгүй шарагч (фото 1)

Орой ажлаасаа гарахаас өмнө "Mijia" аппликэйшны тусламжтай алсаас будаагаа агшааж, ингэхдээ бүр гэр бүлийн гишүүн бүрийн дуртай олон төрлийн будааг агшаах боломжтой байдаг нь супер инновац биш гэж үү? Дан ганц будаа агшаахаас гадна тараг бүрэх, бялуу хийх, битүү чанах, шөл буцалгах гэх мэт олон нэр төрлийн хоол хийнгээ утаснаасаа хянах боломжтойгоос гадна агшаасан будааг найман цаг шинээр нь, 24 цаг халуунаар нь байлгах чадалтай. Мэдээж эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цэвэрлэхэд хялбар, наалдахгүй, хуулрахгүй олон давхар бүрхүүл бүхий хөнгөн цагаан дотортой, хальж асгарахгүй уурын зохицуулалтын технологитой зэргийг эзэгтэй нартаа онцлох нь зүйтэй болов уу. Мэдрэгчтэй лед дэлгэц дээрээ толгой эргэм олон функцгүй минимал загвартай, нэг болон 1.6 литрийн багтаамжтай уг ухаалаг будаа агшаагч нь гал тогооны “туслах тогооч”-ийн үүргийг ердөө дөчхөн минутад гүйцэтгэх болно.

Эрүүл хооллолтыг дэмжих гал тогооны инновац: Ухаалаг будаа агшаагч, тосгүй шарагч (фото 2)
Эрүүл хооллолтыг дэмжих гал тогооны инновац: Ухаалаг будаа агшаагч, тосгүй шарагч (фото 3)

JOYAMI JA2 хоёр сагстай тосгүй шарагч

Эрүүл хооллолтыг дэмжих гал тогооны инновац: Ухаалаг будаа агшаагч, тосгүй шарагч (фото 4)

Орчин үеийн гал тогоо улам ухаалаг болсоор байгааг гэрчлэх бас нэгэн бүтээгдэхүүн бол тосгүй шарагч билээ. Эко хүнс болон үйлдвэрлэлийн баталгаагүй гадуур хооллолтоос татгалзаж гэрийн хоолыг, тэр дундаа тосонд шарж, хайраагүй эрүүл хооллолтыг эрхэмлэх болсон энэ цаг үед яг тохирох эд бол тосгүй шарагч юм. Хуушуур, тахиа, төмс гээд маш их тосонд шарж болгодог хоолнуудад тосгүй шарагч төгс зохимжтой. Joyami JA2 загварын хувьд хоёр сагс бүхий 7.6 литрийн багтаамжтай учир бүх зочдоо нэг дор дайлахад хангалттай том. 1800 вольтын хүчтэйгээр 90-400 хэм хүртэл халдаг бөгөөд мэдрэгчтэй том лед дэлгэц дээрх зургаан төрлийн программыг урьдчилан тохируулж 60 минут хүртэлх хугацаанд амтат хоол бэлдэх боломжтой. Ийнхүү хялбар аргаар эрүүл хоолыг хурдан бэлдэхдээ хоёр сагсыг хамтад нь болон тус тусад нь ашиглаж болох ба нэгийг нь авах үед автоматаар унтрах тохиргоотой нь тун ч ухаалаг. Наалдац үүсэхгүй тул цэвэрлэхэд хялбар, BPA буюу бисфенол A бодис агуулаагүй учраас хайрт хань, хөөрхөн үрсдээ зориулах гарын хоол тань хамгийн эрүүл бас амттай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Эрүүл хооллолтыг дэмжих гал тогооны инновац: Ухаалаг будаа агшаагч, тосгүй шарагч (фото 5)
Эрүүл хооллолтыг дэмжих гал тогооны инновац: Ухаалаг будаа агшаагч, тосгүй шарагч (фото 6)
Эрүүл хооллолтыг дэмжих гал тогооны инновац: Ухаалаг будаа агшаагч, тосгүй шарагч (фото 7)

Smart Store

Утас: 77499999

Facebook: SmartStore

Instagram: @smartstoremn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх