Хайх

Facebook хувийн мэдээлэл нь алдагдсан хүмүүст нөхөн төлбөр олгоно

Facebook хувийн мэдээлэл нь алдагдсан хүмүүст нөхөн төлбөр олгоно

Хамгийн багадаа 500 ам.доллар олгоно

Text: Бюро 24/7


Зураг:

Facebook олон нийтийн сүлжээ хувийн мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгохоор төлөвлөж байна. Тодруулбал тус апп нь "хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан" гэж гомдол гаргасан хэрэглэгчдэд нөхөн төлбөр олгохоор зэхэж байгаа аж.

Нөхөн төлбөрийн хэмжээ нь "зурвас бүрийн ач холбогдлоос шалтгаална" гэжээ. Мөн хэрэв хувийн мэдээлэл нь задарсан болох нь батлагдсан тохиолдолд Facebook хамгийн багадаа 500 ам.долларын нөхөн төлбөр олгох гэнэ. Түүнчлэн Facebook компани нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо хохирсон хүмүүсийн тоо, задарсан мэдээллийн хэмжээ болон бусад нөхцөл байдлыг харгалзаж үзэх юм.

Эргэн сануулахад Facebook нь нийт 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг хариуцаж байсан Cambridge Analytica компанид задруулсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Мөн тус олон нийтийн сүлжээний гурван хэрэглэгч тэдний Facebook Messenger аппаар хийсэн дуудлага ба зурвасуудыг задруулсан гэх үндэслэлээр Facebook-ийг шүүхэд өгсөн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх