Хайх

IKEA брэнд агаар цэвэршүүлдэг хөшиг танилцууллаа

2020 онд худалдан авч болно

Text: Бюро 24/7


Зураг:

IKEA брэнд тасалгааны агаарын бохирдолтой тэмцэхэд зориулсан "Gunrid" нэртэй шинэ хөшиг танилцууллаа. Энэхүү хөшиг нь тусгай эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд гадаргуу дээр нь гэрэл туссан тохиолдолд агаарыг бохирдуулж байгаа элементүүдийг устгадаг байна. Хөшигний даавуу гадаах болон тасалгаан доторх гэрэлтэй харилцан үйлчилснээр цэвэршүүлэх үйл явц эхлэх юм. Өөрөөр хэлбэл "Gunrid" хөшиг нь яг л байгалийн фотосинтезтэй ижил зарчмаар ажилладаг аж.

"Бид хүмүүст зөвхөн цэвэр агаараар амьсгалах боломж олгоод зогсохгүй энэхүү хөшигний тусламжтай тасалгааны агаарын бохирдлын талаар мэдлэг олгохыг хүсэж байна. Одоогоор бид энэ технологийг зөвхөн Gunrid-д ашигласан ч бүтээгдэхүүн хөгжихийн хэрээр цаашид бусад өөр даавуун эдлэлүүдэд нэвтрүүлэх боломжуудыг хайх болно. Агаарын бохирдлын асуудалд ямар нэгэн нэгдсэн шийдэл байхгүй. Бид ирээдүйн төлөө ажилладаг. Тиймээс цаашид аажмаар эерэг өөрчлөлтөд хүрч, хүмүүст эрүүл, экологийн тэнцвэртэй амьдралаар амьдрах боломж олгоно гэж найдаж байна" хэмээн Inter IKEA Group-ийн тогтвортой хөгжил хариуцсан захирал Лена Припп-Ковач шинэ бүтээлийнхээ талаар хуваалцжээ.

Сонирхуулахад IKEA брэнд Ази ба Европын их сургуулиудтай хэдэн жилийн турш хамтран ажиллаж, дэвшилтэт технологийг боловсруулан "Gunrid" хөшгийг бүтээсэн юм. Уг хөшгийг 2020 он гэхэд худалдан авах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих