Хайх

iPhone-д зориулж хийсэн видео бичлэг хийдэг төхөөрөмж

Дэлхийд анх удаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Денверийн аниматор болон найруулагчдын баг нэгэн хамгаалалтын бүрхүүл сэдэж бүтээснээр хэрэглэгч өөрийгөө кино урлагт байгаа мэтээр мэдрэх боломжтой

Lumenati CS1 - энэ бол iPhone 6 болон 6S-ийн кино урлагийн бүрхүүл гэж хэлж болно. Хэрэглэхэд тун хялбар энэхүү төхөөрөмжинд гар бариул болон олон янзын эффект гаргаж болох линзүүдийн иж бүрдэл оржээ. Ажиллуулахын тулд улаан товчлуурыг удаанаар дарах хэрэгтэй.

Энэ үйлдлүүдэд урьдчилан төлөвлөж сольж болдог линзүүдийг дагалдуулсан ба өргөн, нарийн хүрээнд зураг авах сонголттой болохоос гадна нэмэлт гэрэл, микрофон ба бусад дагалдах хэрэгслүүдийг ашиглах боломжийг олгожээ.

Зохион бүтээгчдийн мэдэгдснээр энэхүү төсөлд хэрэгтэй хөрөнгө оруулалт амжилттай босвол бусад ухаалаг утаснуудад бас ийм бүрхүүл гаргаж болно гэлээ. Та ийм бүрхүүлтэй болохыг мөрөөдөж эхэлсэн бол мөнгө босгох уламжлалт арга болох Kickstarter руу хандана уу. Одоо төслийн хэрэгжилтэнд нийт 10,000 ам.доллар дутаж буй.

iPhone-д зориулж хийсэн видео бичлэг хийдэг төхөөрөмж (фото 1)

iPhone-д зориулж хийсэн видео бичлэг хийдэг төхөөрөмж (фото 2)

iPhone-д зориулж хийсэн видео бичлэг хийдэг төхөөрөмж (фото 3)

цааш үзэх