Хайх

Хүссэн хүн бүхэн Instagram-ийн фильтр бүтээх боломжтой боллоо

Хүссэн хүн бүхэн Instagram-ийн фильтр бүтээх боломжтой боллоо

Spark AR Studio программын тусламжтайгаар

Text: Бюро 24/7


Instagram-ийн Stories хэсгийг улам бүр сонирхолтой болгодог фильтрийг одооноос хэн бүхэн бүтээх боломжтой боллоо. Тодруулбал Facebook компани фильтр бүтээгч Spark AR Studio хэмээх программыг олон нийтэд нээлттэй болгоод байна. Өмнө нь Spark AR Studio программыг зөвхөн инфлюэнсер, брэнд болон тусгай уран бүтээлчид ашиглах боломжтой байсан юм.

Spark AR Studio программын тусламжтайгаар та өөрийн Augmented Reality (AR) дүрслэл буюу өөрөөр хэлбэл фильтр бүтээх боломжтой байна. Хэдий Spark AR Studio программыг ашиглахад 3D программ хангамж, кодчиллын тухай анхан шатны мэдлэг шаардлагатай ч анхлан суралцагсдад зориулсан фильтр бүтээх тухай цуврал хичээлүүдийг Spark AR өөрийн веб хуудсанд байршуулсан байгаа. Харин бүтээсэн фильтрээ энэхүү хуудсанд байршуулснаар фильтр тань хэн бүхэнд нээлттэй болох юм.

Хүссэн хүн бүхэн Instagram-ийн фильтр бүтээх боломжтой боллоо (фото 1)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх