Хайх

Хэрхэн гоёмсог Instagram Stories хийх вэ: Шилдэг 6 апп

Хэрхэн гоёмсог Instagram Stories хийх вэ: Шилдэг 6 апп

Танд таалагдана гэж найдаж байна

Text: Бюро 24/7


Instagram олон нийтийн сүлжээнд өдөр тутмынхаа амьдралаас хуваалцах хамгийн шилдэг арга бол Stories гэдэгтэй санал нийлж байна уу? Ердөө 15 секунд үргэлжилж, 24 цагийн дараа устдаг энэхүү форматыг өдөрт 500 сая хүн ашигладаг гэсэн судалгаа бий. Тэгвэл Instagram Stories-ийг илүү сонирхолтой бас үзэмжтэй болгох шилдэг аппуудыг танилцуулж байна.

Snow

Өхөөрдөм амьтдын дүрстэй фильтрүүд, ретро эффектүүд, сонирхолтой стикерүүд гээд энд таны хайж байгаа бүх зүйл бий!

InShot

Хэрэв та видео бичлэг хийж, бүтээлээ засаж янзлах дуртай бол танд уг апп гарцаагүй таалагдана. Бичлэгүүдээ хүссэнээрээ эвлүүлж, эффект оруулж, өөрийгөө жинхэнэ мэргэжилтэн шиг мэдрээрэй. Гэхдээ бичлэгээ хийж эхлэхээс өмнө Stories хэсэгт тохирох хэмжээг сонгохоо мартав аа!

PolyCam

Полароид гэрэл зураг шиг ретро эффекттэй фильтрүүд таны Stories-ийг улам бүр бүтээлч харагдуулна.

KiraKira+

Үнэт эдлэл, шилэн аяга, даашинз гээд бүх эд зүйлсэд нүд гялбам туяа нэмэх энэхүү аппыг ашиглан гялалзсан ертөнц бүтээгээрэй!

VHS Camcorder

Та тус аппыг ашиглан видеондоо дээр үеийн хуурцагны эффект оруулж болно. Бүдэг өнгөнүүд, дэлгэц дээр жирэлзэн харагдах зурааснууд, тэр ч бүү хэл дэлгэцийн доор байрлах огноо зэрэг нь таныг 1980-аад онд аваачина.

Neony

Неон өнгө зөвхөн загварын салбарт төдийгүй технологийн ертөнцөд тренд болж байна. Энэхүү аппын тусламжтай та зургууддаа янз бүрийн неон өнгөтэй текст нэмэх боломжтой.

Сэтгэгдэл бичих