Хайх

Покемонтой тамагочи худалдаанд гарна

Покемонтой тамагочи худалдаанд гарна

Tamagotchi ба The Pokemon Company хамтарлаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Японы Tamagotchi ба The Pokemon Company нар хамтран бидний хүүхэд насандаа тоглож өссөн дижитал тэжээвэр амьтантай тамагочи тоглоомыг худалдаанд гаргахаар болжээ. Тодруулбал дараа жил Покемон хүүхэлдэйн киноны Иви нэртэй баатартай тaмагочи тоглоом хэрэглэгчдийн гарт хүрэх болно. Энэхүү баатар нь Валореон, Жолтеон, Флареон, Эспеон, Амбреон, Гласеон, Лифеон, Сильвеон зэрэг бусад найман төрлийн покемонд хувирах чадвартай.

"Eevee Tamagotchi" нь өндөг хэлбэрийн сонгодог дизайнтай бөгөөд ягаан ба шар өнгийн сонголттойгоор худалдаанд гарна. Мөн энэхүү тоглоом нь хар цагаан өнгийн дэлгэцтэй, нийт гурван товчлууртай зохион бүтээгдсэн байна. Хэрэглэгч Иви покемоныг хооллож, хөгжүүлж, мөн хамгийн чухал нь түүнийг зугаацуулж, асран халамжлах хэрэгтэй. Үүнээс гадна энэхүү амьтан нь янз бүрийн сэтгэл хөдлөл гаргаж чадна.

Энэхүү тамагочи нь 2019 оны нэгдүгээр сарын 26-наас эхлэн ойролцоогоор 20 ам.долларын үнэтэйгээр Японд худалдаалагдаж эхэлнэ.

цааш үзэх