Хайх

Цас, мөс, халууны алинд ч тэсвэртэй шинэ Dell таблет

Юунаас ч айлтгүй

Text: Buro.Mongolia


Зураг: Dell

Dell компани хэрэглэгчиддээ зориулан аялж, ажиллахын алинд ч тохиолдож болох өвөрмөц, хүнд хэцүү нөхцлүүдэд ажрахгүй шинэ таблет гаргажээ

Хэрэв танд ямар нэгэн байдлаар хүнд хэцүү нөхцөлд ажиллах шаардлага гарвал Dell компани таны өмнөөс асуудлыг хялбаршуулж чадах шинэ "The Latitude 12 Rugged Table" бүтээгдэхүүнээ гаргажээ. Энэ нь агаарын хэмийн эрс өөрчлөлт, ус, шороо, тоос зэрэг гэрийн бус нөхцөлд тэсвэртэй байх гэнэ. Эдгээр давуу талууд дээрээ нэмээд Rugged Tablet нь 12 цагийн турш барих зай, 11,6 инчийн мэдрэмжтэй дэлгэц, 8 GB рам болон өөрийн гэсэн GPS системтэй. Сурталчилгааны бичлэгийг харахад энэ төхөөрөмжийг нандигнах шаардлага алга. Газар, шороо, цас, мөс үрүү шидэж, галын хажууд байлгаж мөн өөр бусад аргуудаар ч чанарыг нь шалгаж болно.

Цас, мөс, халууны алинд ч тэсвэртэй шинэ Dell таблет (фото 1)

цааш үзэх