Хайх

Тwitter 140 тэмдэгтийн хязгаартаа өөрчлөлт оруулж байна

Тwitter 140 тэмдэгтийн хязгаартаа өөрчлөлт оруулж байна

Сайхан мэдээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Одооноос эхлэн Twitter жиргээний 140 тэмдэгтэд зураг, видео, GIF, эшлэл ба санал асуулга хамаарахгүй боллоо

Twitter жиргээний 140 тэмдэгтийн хязгаарт зураг, видео, GIF файл, санал асуулга болон эшлэлийг оруулахаа больжээ. Тун удахгүй энэхүү жагсаалтанд @ гэж тэмдэглэсэн хэрэглэгчдийн нэрс мөн нэмэгдэх болно. Тэгэхдээ мэдээж жиргээний текст ба холбоос нь 140 тэмдэгтээр хязгаарлагдах хэвээрээ юм. Одоогоор яг ямар шалтгаанаар Twitter ийм шийдвэрт хүрсэн нь тодорхойгүй байна.

Дашрамд дурдахад Twitter анх 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 140 тэмдэгтэд багтах богино "жиргээнүүд" нь тус олон нийтийн сүлжээний "нэрийн хуудас" болсон билээ.  

цааш үзэх