Хайх

Ухаалаг утасны донтолтоос хэрхэн ангижрах вэ?

Ухаалаг утасны донтолтоос хэрхэн ангижрах вэ?

Та ямар учраас цаг үргэлж дэлгэц ширтэж байгаагаа тунгааж үзээрэй

Text: Бюро 24/7


Зураг:

Сүүлийн үед ухаалаг утас үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийн эрүүл мэнд, зохистой хэрэглээнд төвлөрсөн бодлого хэрэгжүүлэх болжээ. Жишээ дурдахад Apple компанийн саяхан танилцуулсан iOS үйлдлийн систем дээр ухаалаг утсаа ашигласан цаг хугацааг дэлгэрэнгүй тайлан болгон гаргадаг болсон бол Instagram, Facebook зэрэг олон нийтийн сүлжээнүүд хэрэглэгчдийн контент үзэх хязгаарыг тогтоож өгч байна. Эдгээр шинэ үйлдлүүдийг ашиглан хэрхэн ухаалаг утасны ухамсартай хэрэглээнд шилжиж, "зомби браузинг"-аас сэргийлэх талаар Quartz хуваалцлаа.

Өөрийн зуршлаа тодорхойл

Ухаалаг утас болон тухайн нэг аппыг өдөрт хэр олон давтамжтай ашиглаж буйгаа ажиглаарай. Үүний дараа зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж байгаа зүйлээ олж тогтоон, цагаа багасгахыг хичээх хэрэгтэй.

Учир шалтгааныг олж тогтоо

Ямар нөхцөл байдалд, эсвэл өдрийн аль цагт ухаалаг утаснаасаа "зүүгдэж" байгаагаа сайтар тунгаагаарай. Магадгүй та ухаалаг утсаа оролдон өнгөрөөж буй цаг хугацаагаа илүү үр бүтээлтэй зүйлд зарцуулж эсвэл зүгээр юу ч хийхгүй нүдээ амрааж болно шүү дээ.

Төлөвлөгөө гарга

Дээрх бүх мэдээллүүдийг төлөвлөгөө боловсруулахдаа ашиглаарай. Ингэснээр та хэзээ, ямар хугацаа ба нөхцөл байдалд ухаалаг утас ашиглаж болохоо шийдэх болно. Энэ үе шат маш чухал. Яагаад гэвэл та өөрийн ухамсраар бодит зорилго тавьж, үүний төлөө хөдөлж эхлэх юм.

Төлөвлөгөөгөө дахин нэг харах

Шинэ амьдралаа эхлүүлсний нэг хоног эсвэл долоо хоногийн дараа энэхүү төлөвлөгөө нь танд үнэхээр үр дүн үзүүлж байгаа эсэхийг дахин нэг эргэцүүлэх хэрэгтэй. Магадгүй танд илүү эрс шийдэл шаардлагатай байж болох юм. Эсвэл ухаалаг утасны дэлгэцээс сатаарахын тулд өөртөө шинэ хобби хөгжүүлж болно шүү дээ.

Дашрамд дурдахад бид амралтаараа цахим ертөнцөөс хэрхэн завсарлага авах тухай энд бичсэн байгаа.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх