Хайх

Эрдэмтэд: Аялалд явах нь амжилттай байхад нөлөөлнө

Эрдэмтэд: Аялалд явах нь амжилттай байхад нөлөөлнө

Аялаад л бай!

Text: Бюро 24/7


Аялалд явах нь өөрийгөө шинээр нээж, аз жаргалтай болгоод зогсохгүй амжилт гаргахад нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдлаа. Тодруулбал Франц улсын Фонтебло хот дахь бизнесийн их сургуулийн оюутнуудын дунд явуулсан судалгаанд аялалд гардаг оюутнууд сургуулиа төгссөний дараа илүү хурдан ажилд орж, ажлын талбар дээр илүү өндөр амжилт гаргадаг болох нь тогтоогджээ.

Учир нь аялалд явж, шинэ ёс заншилтай танилцах нь асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч байдал, шүүмжлэлт сэтгэлгээ зэрэг ажлын байранд шаардагдах дотоод ур чадваруудыг хөгжүүлдэг байна. Мөн 2009 онд Америкийн сэтгэл судлалын хүрээлэнгээс оюутнуудын дунд явуулсан судалгаанд гадаад улсад сурдаг оюутнууд компьютер дээр ажиллах чадвар 20 хувиар илүү хөгжсөн байдаг нь ажиглагджээ.

Түүнчлэн аялалд явахаас гадна байгаль, аяллын сэдэвтэй гэрэл зургийг 40-өөс дээш секунд ширтэх нь аливаа ажил үүргийн гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг болох нь батлагдсан байна. Тиймээс амьдралдаа илүү амжилттай, аз жаргалтай байхыг хүсч байвал аялалд явж байхыг сэтгэл судлаачид зөвлөлөө.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх