Хайх

Facebook интернэт цацах дрон танилцууллаа

Facebook интернэт цацах дрон танилцууллаа

Зорчигчгүй Boeing-747 мэт

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Facebook өөрийн бүтээсэн Aquila дроныг амжилттай туршсаны дараа олон нийтэд танилцууллаа. Одоо соёл иргэншлээс холдсон алс нутгуудад ч интернэт цацах боломжтой болох нь ээ

Aquila-гийн үйл ажиллагаа идэвхжсэн бөгөөд нисэх даалгавартаа бэлхэн зогсоно. 42 метрийн урт далавчтай энэхүү нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ачаар соёл иргэншлээс холдсон дэлхийн өнцөг бүрийг интернэтээр хангах боломжтой боллоо. Харин Тажикстан болон Вьетнам гэх зэрэг орнуудад Facebook хориглосон байдаг нь тун харамсалтай.

Далавчинд суулгасан нарны зайн ачаар уг дрон нь 18-27 км өндөрт, 90 өдрийн турш нисэх чадвартай. Тэгсэн хэрнээ түүний жин нь аливаа автомашинаас хэд дахин бага байх юм (дунджаар 450 кг). Facebook-ийн дроны ачаар хэрэглэгчид маш өндөр мэдээлэл дамжуулах 10 гигабит/секунд хурдтай интернэт ашиглах боломж нээгдэнэ.

Internet.org-ийн мэдээлснээр дэлхийн 4 тэрбум хүн интернэтийн гарцгүй мөн 3g сүлжээ ашигладаггүй гэхээр энэ зүйл ямар чухал ач холбогдолтой нь ойлгомжтой.

Facebook интернэт цацах дрон танилцууллаа (фото 1)

 

цааш үзэх