Хайх

Шинэ MacBook Pro мэдрэгчтэй дэлгэц ба Touch ID-тай болох уу?

Шинэ MacBook Pro мэдрэгчтэй дэлгэц ба Touch ID-тай болох уу?

Цуурхал

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ MacBook Pro-гийн зургийг macOS үйлдлийн системийн шинэчлэгдсэн хувилбараас олжээ

Интернет хэрэглэгчид шинэ MacBook Pro компьютерын зургийг нээлтээ хийх хугацаанаас нь нэг хоногийн өмнө олсон байна. Бүр тодруулбал macOS Sierra үйлдлийн системийн шинэчлэгдсэн хувилбарт, Apple Pay системийг ашиглах заавар дунд байжээ.
Энэхүү зургаас бид цоо шинэ MacBook Pro-г харж болно. Түүний товчлуурын дээд хэсэгт нарийн, мэдрэгчтэй OLED дэлгэц харагдаж байна. Уг дэлгэц дээр мэдээлэл харуулахаас гадна үйлдэл хийж болдог бололтой.

Мэдрэгчтэй дэлгэцийн баруун захад хурууны хээ унших тохиргоо үл ялиг харагдаж байгаа юм. Тиймээс Touch ID-г ч гэсэн суулгасан бололтой. Дээрх зурагт хэрэглэгч хурууны хээгээ ашиглан Apple Pay-ээр худалдан авалт хийж байгааг харж болно. Мөн хурууны хээгээ ашиглан зөөврийн компьютероо унтрааж, асааж болно гэж таамаглаж байна. Учир нь Esc ба Power товчлуурууд огт байхгүй болжээ.

Бас нэгэн таатай зүйл гэвэл товчлуурын хоёр захаар дуу өсгөгчийн нүх харагдаж байна. Энэ оролт нь зөвхөн 15 инчийн том загваруудад л байдаг юм. Тэгэхээр 12 инчийн жижиг MacBook Pro ч ижил дуу өсгөгчтэй болох бололтой.

Харин энэ бүх цуурхлууд үнэн эсэхийг бид өнөө шөнө олж мэдэх болно.

Шинэ MacBook Pro мэдрэгчтэй дэлгэц ба Touch ID-тай болох уу? (фото 1)

цааш үзэх