Хайх

Clé de Cartier цуглуулгад ган болон ягаан алтаар хийсэн загварууд нэмэгдлээ

Clé de Cartier цуглуулгад ган болон ягаан алтаар хийсэн загварууд нэмэгдлээ

Гэр бүлийн шинэхэн гишүүд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Cartier брэндийн бугуйн цагны үндсэн цуглуулга болох Clé de Cartier-д ган ба ягаан алтаар хийсэн гайхамшигтай шинэ загварууд нэмэгдлээ

Clé de Cartier гэх цуглуулгын нэрийг орчуулбал "Картье түлхүүр" гэсэн утга гарна. Түлхүүр бол Clé de Cartier цагны дизайны гол онцлог юм. Учир нь цагны "орой" нь эргэдэг түлхүүр шиг хэлбэртэй ба ижил үүрэгтэй юм. Бараан цэнхэр индранил чулуугаар чимэглэгдсэн уг "орой" бусад цагны загваруудтай харьцуулбал илүү хялбар ашиглагдаж, барихад гаранд барьцтай байдгаараа давуу талтай байна. Дашрамд хэлэхэд Clé de Cartier цуглуулга маш хурдан хамгийн эрэлттэй цагуудын жагсаалтад орсон юм. Гөлгөр шугам, цэвэрхэн дизайн, 1847 MC гэх шинэ механизм гэх зэрэг цагны авууштай чанарууд хэрэглэгчдийг өндөр сэтгэгдэлтэй үлдээлээ. Харин одоо энэхүү үндсэн цуглуулгад ягаан алт ба ганаар хийгдсэн шинэ загварууд нэмэгдсэн тул сонирхоод үзээрэй.

цааш үзэх