Хайх

Линда Евангелиста Moschino брэндийн шинэ сүрчгийн нүүр царайгаар тодорлоо

Линда Евангелиста Moschino брэндийн шинэ сүрчгийн нүүр царайгаар тодорлоо

Fresh Couture

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Цэцэг ба модны үнэртэй, цэвэрлэгч шингэн шиг савлагаатай Moschino брэндийн шинэ, солиотой сүрчгийн нүүр царайгаар Линда Евангелиста тодорлоо

Бид бүгд Миланд болж өнгөрсөн Moschino брэндийн шоуг санаж байгаа. Загвар өмсөгчид тайз дээр цэвэрлэгч бүтээгдэхүүний хээ болон зурагтай даашинз өмсөн гарч ирсэн. Бүтээлч захирал Жереми Скотт үүгээр зогсолгүй, гэрийн цэвэрлэгч шингэн санагдуулам, шинэ Fresh Couture нэртэй эмэгтэй сүрчиг гаргалаа.
Савалгаа нь өвөрмөц хэдий ч, үнэрийн хувьд тун сайхан болжээ.

Шинэ бүтээгдэхүүний гол санаа нь хүмүүсийг гайхшруулах, өөртөө бусдын анхаарлыг татах, мөн өдөр тутмын зүйлийг тансаг хэрэглэл болгон хувиргах явдал юм. Сурталчилгааны зураг дээр модель гэрийн эзэгтэйн дүрд хувирч, шил арчиж буйгаар гарчээ. Сүрчгийн найрлагад бэрсүүт жүрж, лийр, бөөрөлзгөнө, цээнийн ягаан, пачули ургамал болон бусад орц багтсан аж.

 

цааш үзэх