Хайх

Хүйтний улиралд зориулсан терапи: Цагаан гаатай халуун ванн

Хүйтний улиралд зориулсан терапи: Цагаан гаатай халуун ванн

Well-being буюу эрүүл оршихуйд эерэг нөлөөтэй

Text: Бюро 24/7


Дорнын анагаах ухаанд цагаан гааг үрэвслийг анагаах, цусны эргэлтийг сайжруулах, хоол боловсруулалтыг дэмжих зорилгоор хоол хүнс болон эм тан бэлтгэхэд өргөнөөр ашиглаж ирсэн билээ. Тэгвэл орчин үед цагаан гааг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглах боллоо.

Тэр тусмаа хүйтэн сэрүүний улиралд цагаан гааны найрлагатай бүтээгдэхүүнийг халуун ваннд орохдоо хэрэглэснээр ханиад томуунаас сэргийлэх, дархлааг сэргээх зэрэг олон талын ач тустай болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Үүнээс гадна Энэтхэгчүүдийн Аюрведа гэх эрүүл амьдрах ухаан болон Хятадын анагаах ухаанд Ин Янь энергийн тэнцвэртэй байдлыг тэтгэдэг хэмээн үздэг ажээ. Түүнчлэн цагаан гааны эксперт, GingerChi арьс арчилгааны брэндийн үүсгэн байгуулагч Анн Лемийн зөвлөж буйгаар цагаан гаатай ваннд хэвтэх нь well-being буюу эрүүл оршихуйд ч эерэг нөлөө үзүүлдэг болохыг онцлоод байгаа юм. Ингээд найрлагадаа цагаан гаа агуулсан хамгийн шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх