Хайх

Sleek hair стилийн шилдэг засалтууд

Sleek hair стилийн шилдэг засалтууд

Хамгийн гоёмсог засалтуудыг харуулж, тэдгээрийг ямар бүтээгдэхүүний ачаар, яаж хийхийг зааж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Sleek hair буюу өөгүй гөлгөр, гялалзсан, бага зэрэг нойтон эффекттэй үс нь энэ улиралд маш загварлаг байх болно. Мэргэжлийн үсчид ихэнхдээ үсийг нүүрнээс хойш самнаж, самнасан үсийг задгай тавин үлдээдэг бол, цөөн тохиолдолд самнасан үсийг овоолон боож, сүлжиж, төрөл бүрийн засалт хийдэг байгаа.

Ийм төрлийн засалт хийхийн тулд танд үсний гель ба сам хэрэг болно. Үсний гель нь нэлээд удаан хугацаанд хатдаг давуу талтай тул та тэр хооронд үсээ төгс болтол нь хэлбэржүүлэх боломжтой. Гель нь мөн ашиглахад их уян хатан төдийгүй, хатсаны дараа үсийг нойтон харагдуулах чадвартай юм. Үсээ бүр илүү гялалзсан харагдуулахыг хүсвэл үсэнд зориулагдсан тусгай саа ашиглаж болно. Maison Margiela-гийн загварын шоу дээрх шиг үсээ бүх уртаар нь гельдэж, эсвэл Mugler дээрх шиг хэлбэржүүлэгч спрейн ачаар овоолон боож, нэг бол Valentino-гийн санал болгосон шиг духны хэсгийн үсээ гельдэж, baby curls стилийн жижиг чёлк тавиарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх