Хайх

Осло дахь Мункийн музей үнэ төлбөргүй онлайн архив нээлээ

Осло дахь Мункийн музей үнэ төлбөргүй онлайн архив нээлээ

Алдарт уран бүтээлчийн 7,600 бүтээлийг агуулсан

Text: Бюро 24/7


Зураг:

Осло хотод байрлах Норвегийн алдарт уран бүтээлч Эдвард Мункийн нэрэмжит музей түүний маш ховор бүтээлүүдээс бүрдсэн онлайн архивыг олон нийтэд дэлгэсэн байна. Одоогоор энэхүү үнэ төлбөргүй ашиглаж болох онлайн архив дотор нийт 7,000 гаруй уран бүтээл оршиж байгаа аж.

Мункийн музей Эдвард Мункийн бүтээлүүдийг гурван жилийн өмнөөс дижитал хэлбэрт шилжүүлж эхэлжээ. Архивт орсон ихэнх бүтээлүүдийг Мункийн музей эзэмшдэг бол зарим хэсгийг нь улсын болон хувийн цуглуулгуудаас бүрдүүлсэн байна. Мөн энэхүү архивт байгаа дийлэнх бүтээлүүдийг өмнө нь олон нийтэд огт дэлгэж байгаагүй бөгөөд  ердөө багахан хэсгийг нь л үзэсгэлэнгүүдэд харуулж байсан гэнэ.

Мункийн музейн албан ёсны вебсайт "Мункийн бүтээлүүд музейн урлагийн үндсийг бүрдүүлдэг. Эдвард Мунк аялах үедээ, кафе дотор, кабаре үзэж байхдаа, гадаа, гэртээ мөн мэдээж хэрэг өөрийн урландаа гээд хаа сайгүй л уран бүтээлээ туурвиж байсан" хэмээн онцолжээ.

Эдвард Мунк өөрийн найз Кристиан Гирлефт бичсэн захидалдаа "Би хэзээ ч цаасны хогийн сав ашигладаггүй. Би үүний тулд үргэлж цүнхээ л ашиглаж ирсэн" гэсэн байдаг. Үнэхээр уран бүтээлч жижиг хар зургаас эхлээд маш ажиллагаатай бүтээл гээд өөрийн зурсан бүх уран бүтээлээ хадгалдаг байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх