Хайх

“Avengers: Endgame” кино яагаад 'post credit' хэсэггүй байсан бэ?

“Avengers: Endgame” кино яагаад 'post credit' хэсэггүй байсан бэ?

Найруулагч ах дүү Руссо нар тайлбар хийлээ

Text: Бюро 24/7


Олон сая хүмүүсийн хүлээлтийг үүсгээд байсан "Avengers: Endgame" кино нээлтээ хийсэн даруйдаа дэлхий дахиныг шуугиулж, box office дахь орлогоороо дээд амжилт тогтоогоод байна. Гэвч 10 гаруй жилийн турш үргэлжилсэн, 22 цуврал киноны төгсгөл болох "Avengers: Endgame" кино post credit хэсэггүй байсан нь олон шүтэн бишрэгчдийн анхаарлыг татсан үйл явдал болоод байгаа юм. Тэгвэл найруулагч ах дүү Руссо нар USA TODAY сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар тайлбар хийжээ.

"Учир нь энэ бол ‘Эцсийн тулаан' буюу Infinity Saga хэмээх үйл явдлын төгсгөл. Тэгээд л тэр. MCU-ийн бүтээлүүд дундaaс ирээдүйд яах бол гэсэн асуултгүй бүтсэн анхны кино бол Endgame. Гэхдээ энэхүү төгсгөл өөр нэг үйл явдлын эхлэлийг тавих болно" хэмээн ярилаа.

Найруулагч ах дүү Руссо нарын хувьд "Avengers: Endgame" нь MCU-ийн дөрөв дах кино бөгөөд "Captain America: The Winter Soldier", "Captain America: Civil War" болон "Avengers: Infinity War" киног найруулсан билээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих