Хайх

Жим Керри "Sonic the Hedgehog" кинонд хорон санаатны дүрийг бүтээлээ

Энэ намар дэлгэцнээ гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Бидний хүүхэд насны гэгээлэг дурсамжийн нэг хэсэг болсон Sega компанийн алдарт Соник зарааны видео тоглоом тун удахгүй бүрэн хэмжээний кино болон нээлтээ хийх гэж байна. Тодруулбал өчигдөр Paramount студийн албан ёсны Youtube сувагт "Sonic the Hedgehog" киноны анхны трейлер нийтлэгджээ.

Киноны үйл явдалд Соник зараа Грин Хиллс нэртэй жижиг хотын цагдаагийн (Жеймс Марсден) хамтаар дэлхийг Доктор Роботник хэмээх хорон санаат эрдэмтнээс аврахыг хичээнэ. Хорон санаатны дүрийг жүжигчин Жим Керри бүтээжээ. Соникийн зарим шүтэн бишрэгчид Жим Керригийн бүтээсэн Доктор Роботникийн баатар видео тоглоомын хувилбараас нэлээд өөр болсныг онцолж, сэтгэл нь гонсойсон гэдгээ илэрхийлээд байгаа бол түүнийг төгс жүжиглэнэ гэсэн хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

"Sonic the Hedgehog" ирэх арваннэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх