Хайх

Эдди Редмэйн Харри Поттероос өмнөх түүхийг өгүүлэх киноны эхний зураглалд

Эдди Редмэйн Харри Поттероос өмнөх түүхийг өгүүлэх киноны эхний зураглалд

"Fantastic Beasts and Where to Find Them"

Text: Б.Амина


Зураг:

Entertainment Weekly сэтгүүлийн шинэ дугаар Харри Поттер цувралын шинэ Fantastic Beasts and Where to Find Them кинонд ид шидтэний дүрд тоглож буй Эди Редмэйний зурагт хавтастайгаар гарлаа

"Fantastic Beasts and Where to Find Them" гэх спин-офф буюу Харри Поттероос өмнөх үйл явдлыг өгүүлэх кино ирэх 2016 онд гарна. Энэ ангид Эди Редмэйн ид шидтэн Ньют Скамандерын дүрд тогложээ. Entertainment Weekly сэтгүүлийн шинэ дугаарын нүүрэнд тэрбээр шидэт дохиур мөн чемодан бариснаар гарчээ. Киноны зохиолд Скамандер шидтэнгүүдтэй уулзахаар Нью-Йоркийг зорино. Энэхүү үйл явдал нь 1920-иод онд өрнөх болно. Кино зохиолыг Жоан Роулинг өөрийн 2001 онд гаргасан зохиолоор хийсэн бөгөөд харин найруулагчаар Харри Поттерын сүүлийн дөрвөн кинонд ажилласан Дэвид Йэтс ажиллаж байгаа юм.

Дашрамд дурдахад шинэ киног жилийн дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сард гаргахаар төлөвлөжээ.

Эдди Редмэйн Харри Поттероос өмнөх түүхийг өгүүлэх киноны эхний зураглалд (фото 1)Эдди Редмэйн Харри Поттероос өмнөх түүхийг өгүүлэх киноны эхний зураглалд (фото 2)Эдди Редмэйн Харри Поттероос өмнөх түүхийг өгүүлэх киноны эхний зураглалд (фото 3)

цааш үзэх