Хайх

3 Охин хамтлаг болон дуучин Наагий нарын гайхалтай хоршил: “Зүрх чам руу\"

3 Охин хамтлаг болон дуучин Наагий нарын гайхалтай хоршил: “Зүрх чам руу"

Text: Э.Цовоо


Шинэ жилийн баярыг тохиолдуулан 3 Охин хамтлагийн гаргаж буй “Winter Love Songs” төслийн хамгийн сүүлийн дуу болох “Зүрх чам руу” дууны клип цацагдлаа. Энэхүү дууны сэтгэлд дотно, гайхамшигтай хөг аялгууг Монгол Улсын Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохион, үгийг нь хөтлөгч П.Одгэрэл бичиж байсан билээ. Ийнхүү 2010 онд 3 Охин хамтлаг дуучин Б.Амархүүтэй хоршин тус дууг амилуулж, тухайн үедээ хайрын дууны төрөлд хит болж байсан түүхтэй.

Тэгвэл энэ удаа тэд дуучин Наагийтай хамтран “Зүрх чам руу” дуугаа яруу тансаг оркестрын хамтаар шинэчлэн бүтээж сонсогчдодоо бэлэг барилаа. Дууны эхлэлийг сонсох төдийд л хуучны дурсамж сэдрэн дагаад дуулмаар санагдаж, дуучид маань хүртэл дуундаа уусан орж сонгодог атлаа эрхэмсэг харагдаж байв.

Ингээд тэдний “Зүрх чам руу” дууны шинэчилсэн хувилбартай танилцана уу. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх