Хайх

Coachella 2024 наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс зарлагдлаа

Coachella 2024 наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс зарлагдлаа

Text: Buro.Mongolia


Дэлхийн томоохон хөгжмийн фестивалиудын нэгт тооцогддог Coachella наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотын Empire Polo Club-т дөрөвдүгээр сарын 12-14, 19-21-ны өдөр зохион байгуулагдахаар болжээ. Жил бүр тус наадамд оролцох уран бүтээлчдийн нэрсийг олон нийт чих тавин хүлээдэг билээ. Тэгвэл хүлээлт үүгээр дуусаж, өнөөдөр Coachella-гийн зохион байгуулагчдын зүгээс наадамд уран бүтээлээ толилуулах дуучдыг зарлажээ.

Энэ жилийн headliner буюу голлох уран бүтээлчдээр дуучин Лана Дель Рей, Doja Cat, Tyler, the Creator, No Doubt нар оролцохоор болсон байна. Цаашлаад сонсогчдын сайн мэдэх Ice Spice, Peso Pluma, Сабрина Карпентер, Blur, J Balvin зэрэг алдартнууд уран бүтээлээ толилуулах бөгөөд мөн Өмнөд Солонгосын өсөж буй одод болох Le Sserafim, ATEEZ болон бусад олон хамтлаг, дуучид наадмын бүрэлдэхүүнд багтжээ.

Coachella 2024 наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс зарлагдлаа (фото 1)
Лана Дель Рей
Coachella 2024 наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс зарлагдлаа (фото 2)
Doja Cat
Coachella 2024 наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс зарлагдлаа (фото 3)
Tyler, the Creator
Coachella 2024 наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс зарлагдлаа (фото 4)
No Doubt

Түүнчлэн наадмын онцлох уран бүтээлчээр дурдагдсан “No Doubt” хамтлаг арав гаруй жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ Coachella-гийн тайзан дээр эргэн нэгдэх гэж байгаа бол дуучин Лана Дель Рей ч мөн адил удаан хугацааны дараа томоохон тайзан дээрээс шүтэн бишрэгчидтэйгээ дахин уулзах гэж байна.

Наадмын тасалбар энэ баасан гарагаас эхлэн борлуулагдаж эхлэх ба өмнөх жилүүдийн адил фестиваль Youtube хуудаснаа шууд дамжуулалт хийгдэн, цацагдах юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх