Хайх

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо

91 дэх удаагийн шагнал гардуулах ёслол

Text: Бюро 24/7


Хэдхэн хормын өмнө Лос-Анжелес хотын Dolby Theatre-д кино урлагийн ертөнцийн хамгийн чухал арга хэмжээний нэг болох 91 дэх удаагийн Оскарын наадам амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ үдэш Оскарын наадмын гол шагнал болох "Шилдэг кино" төрөлд найруулагч Питер Фарреллигийн "Green Book" ялалт байгуулж, хүчтэй өрсөлдөгчид дундаас шилдгээр шалгарлаа.

Мөн Мексикийн кино найруулагч Альфонсо Куарон "шилдэг найруулагч", "гадаад хэл дээрх шилдэг кино", "шилдэг кино зураг авалт" гэсэн гурван шагналын эзэн болсон байна. Харин жүжигчин Рами Малек домогт Фредди Меркьюригийн дүрээр анхны "Оскар" авсан бол жүжигчин Оливия Колман "The Favourite" киногоор шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртлээ.

Оскарын наадмын шилдэг кино төрөлд өрсөлдсөн анхны супер баатартай кино болох "Black Panther" гол шагналыг авч чадаагүй ч "шилдэг хөгжмийн зохиол" номинацад ялалт байгуулжээ. Түүнчлэн мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан "A Star Is Born" кино "Шилдэг дуу" шагналыг авсан байна. Харин одоо ялагчдын жагсаалтыг харцгаая.

Шилдэг кино
Green Book (Питер Фаррелли)

 

Шилдэг найруулагч
Альфонсо Куарон (Roma)

 

Шилдэг эрэгтэй жүжигчин
Рами Малек (Bohemian Rhapsody)

 

Шилдэг эмэгтэй жүжигчин
Оливия Колман (The Favourite)

 

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин
Махершала Али (Green Book)

 

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин
Режина Кинг (If Beale Street Could Talk)

 

Шилдэг кино зохиол (эх зохиол)
Green Book (Ник Валлелонга, Брайан Карри, Питер Фаррелли)

 

Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн)
BlacKkKlansman (Спайк Ли)

 

Шилдэг дуу
Shallow (A Star Is Born)

 

Шилдэг хөгжмийн зохиол
Black Panther (Людвиг Горанссон)

 

Шилдэг анимэйшн кино
Spider-Man: Into the Spider-Verse

 

Шилдэг гадаад кино
Roma

 

Шилдэг дүрсний эффект
First Man

 

Шилдэг нүүр хувиргалт ба үс засалт
Vice

 

Шилдэг эвлүүлэг
Bohemian Rhapsody

 

Шилдэг баримтат кино
Free Solo

 

Шилдэг костюм дизайн
Black Panther

 

Шилдэг кино зураг авалт
Roma

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих