Хайх

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо

2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо

91 дэх удаагийн шагнал гардуулах ёслол

Text: Buro.Mongolia


Хэдхэн хормын өмнө Лос-Анжелес хотын Dolby Theatre-д кино урлагийн ертөнцийн хамгийн чухал арга хэмжээний нэг болох 91 дэх удаагийн Оскарын наадам амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ үдэш Оскарын наадмын гол шагнал болох "Шилдэг кино" төрөлд найруулагч Питер Фарреллигийн "Green Book" ялалт байгуулж, хүчтэй өрсөлдөгчид дундаас шилдгээр шалгарлаа.

Мөн Мексикийн кино найруулагч Альфонсо Куарон "шилдэг найруулагч", "гадаад хэл дээрх шилдэг кино", "шилдэг кино зураг авалт" гэсэн гурван шагналын эзэн болсон байна. Харин жүжигчин Рами Малек домогт Фредди Меркьюригийн дүрээр анхны "Оскар" авсан бол жүжигчин Оливия Колман "The Favourite" киногоор шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртлээ.

Оскарын наадмын шилдэг кино төрөлд өрсөлдсөн анхны супер баатартай кино болох "Black Panther" гол шагналыг авч чадаагүй ч "шилдэг хөгжмийн зохиол" номинацад ялалт байгуулжээ. Түүнчлэн мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан "A Star Is Born" кино "Шилдэг дуу" шагналыг авсан байна. Харин одоо ялагчдын жагсаалтыг харцгаая.

Шилдэг кино
Green Book (Питер Фаррелли)2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 1)

 

Шилдэг найруулагч
Альфонсо Куарон (Roma)2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 2)

 

Шилдэг эрэгтэй жүжигчин
Рами Малек (Bohemian Rhapsody)2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 3)

 

Шилдэг эмэгтэй жүжигчин
Оливия Колман (The Favourite)2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 4)

 

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин
Махершала Али (Green Book)2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 5)

 

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин
Режина Кинг (If Beale Street Could Talk)2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 6)

 

Шилдэг кино зохиол (эх зохиол)
Green Book (Ник Валлелонга, Брайан Карри, Питер Фаррелли)2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 7)

 

Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн)
BlacKkKlansman (Спайк Ли)2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 8)

 

Шилдэг дуу
Shallow (A Star Is Born)2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 9)

 

Шилдэг хөгжмийн зохиол
Black Panther (Людвиг Горанссон)2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 10)

 

Шилдэг анимэйшн кино
Spider-Man: Into the Spider-Verse2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 11)

 

Шилдэг гадаад кино
Roma2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 12)

 

Шилдэг дүрсний эффект
First Man2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 13)

 

Шилдэг нүүр хувиргалт ба үс засалт
Vice2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 14)

 

Шилдэг эвлүүлэг
Bohemian Rhapsody2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 15)

 

Шилдэг баримтат кино
Free Solo2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 16)

 

Шилдэг костюм дизайн
Black Panther2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 17)

 

Шилдэг кино зураг авалт
Roma2019 оны Оскарын наадмын ялагчид тодорлоо (фото 18)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх