Хайх

ABBA хамтлаг 39 жилийн дараа анх удаа шинэ дуунуудаа гаргах гэж байна

ABBA хамтлаг 39 жилийн дараа анх удаа шинэ дуунуудаа гаргах гэж байна

Домогт хамтлаг таван шинэ дуу гаргана

Text: Buro.Mongolia


Бидний аав ээжүүдийн сайн мэдэх Шведийн алдарт ABBA хамтлаг 39 жил чимээгүй байсны эцэст ирэх долоо хоногт шинэ дуунуудаа гаргахаар болжээ. Хамтлагийн үүсгэн байгуулагчид Abba Voyage гэх вебсайт болон Twitter хуудас нээж, шүтэн бишрэгчдээ шинэ төсөл сонирхохыг уриалсан юм.

Английн The Sun сонины мэдээллэж буйгаар ABBA хамтлаг удаан хугацааны дараа таван шинэ дуугаа толилуулахаар бэлдэж байна. Тэд өөрсдийн виртуал аватаруудын оролцох Abba Voyage шоу зохион байгуулах гэж байгаа бөгөөд шинэ бүтээлүүдээ тэрхүү шоуны хүрээнд танилцуулах юм. Шинэ дуунуудаас гадна аватарууд хамтлагийн хит болсон бүтээлүүдийг ч мөн тайзнаа дуулах байна. Тус шоуг 2019 онд хийхээр төлөвлөж байсан ч коронавирусын улмаас хойшлуулсан билээ. 

Шоуны албан ёсны вебсайт дээр бүртгүүлснээр хамгийн түрүүнд тус арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байна.

Эргэн сануулахад, ABBA хамтлаг 1972 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд арван жилийн дараа тарсан билээ. Хамтлагийн нэрийг Агнета Фельцког, Бьорн Ульвеус, Бенни Андерссон, Анни-Фрид Лингстад гишүүдийн нэрсийн эхний үсгүүдээр нэрлэсэн юм. Тэд 1974 онд "Waterloo" дуугаараа Eurovision Song Contest тэмцээнд түрүүлж, түүхэн дэх хамгийн амжилттай хамтлагуудын нэг болж чадсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх