Хайх

“Abstract: The Art of Design” цувралын хоёрдугаар улирал гарна

“Abstract: The Art of Design” цувралын хоёрдугаар улирал гарна

Есдүгээр сарын 25-нд

Text: Бюро 24/7


Netflix тавцангийн алдартай баримтат цувралуудын нэг болох "Abstract: The Art of Design" цувралын хоёрдугаар улирал есдүгээр сарын 25-нд цацагдахаар болcон тухай Architectural Digest сэтгүүл мэдээллээ. Цувралын эхний улиралд график дизайнер Паула Шер, чимэглэлийн зураач Кристоф Ньеман, гэрэл зурагчин Платон, Nike брэндийн дизайнер Тинкер Хэтфелд, автомашины дизайнер Ральф Гиллес, архитектор Бьярке Инжелс, интерьер дизайнер Илсе Крауфорд, тайзны дизайнер Эс Дэвлин гээд өнөө цагийн шилдэг дизайнеруудын бүтээл туурвих үйл явцыг харуулдаг билээ.

Тэгвэл хоёр дах цувралд ч мөн алдартай уран бүтээлчдийн дотоод ертөнцийг нээж харуулна гэдгийг цувралын найруулагч Морган Невиль онцлоод байгаа юм. Харин цувралын продюсер Скот Дадич "Шинэ улиралд дизайн хэрхэн бүтдэгийг илүү өргөн цар хүрээтэй харуулах болно. Бидний бүтээж буй энэхүү цуврал үргэлжлүүлэн хүмүүст урам зориг өгөөсэй гэж хүсч байна" хэмээн ярилаа. Цувралын хоёрдугаар улиралд оролцох уран бүтээлч, дизайнеруудын нэр одоогоор зарлагдаагүй байгаа бөгөөд өмнөх улирал дээр ажилласан найруулагчид Жейсон Зелдес, Брайан Оакес нар ажлаа үргэлжлүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх