Хайх

\"Чернобыль\" цувралын зохиолч гай зовлон тохиолдсон бүсэд хүндэтгэлтэй хандахыг инфлюэнсерүүдээс хүслээ

"Чернобыль" цувралын зохиолч гай зовлон тохиолдсон бүсэд хүндэтгэлтэй хандахыг инфлюэнсерүүдээс хүслээ

Алдартай блогерууд зүй зохисгүй зургууд олон нийтийн сүлжээнд байршуулсаар байна

Text: Бюро 24/7


Зураг:

Саяхан HBO сувгаар 1986 оны Чернобылийн атомын цахилгаан станцын ослын талаар өгүүлсэн "Чернобыль" цуврал гарч дууссан билээ. Энэхүү цуврал нь энэ жилийн телевизийн салбарт бүтээгдсэн хамгийн амжилттай төслүүдийн нэгээр нэрлэгдэж жинхэнэ хит болсон юм. Цувралын амжилт хориотой бүсэд олон нийтийн анхаарлыг татаж, аялал жуулчлал хөгжих шалтгаан болоод буй. Тодруулбал олон зуун жуулчид тэр дундаа блогер ба инфлюэнсерүүд хүн төрөлхтний түүхэнд тохиосон эмгэнэлт үйл явдал болсон газрыг өөрийн биеэр харахын тулд Припять хот руу шуурах болсон юм.

Гэсэн хэдий ч тэдгээр хүмүүсийн зарим нь олон мянган хүн эмгэнэлтэйгээр амиа алдсан хориотой бүсэд байгаагаа мартаж орхисон бололтой. Тухайлбал алдартай блогерууд олон "like" цуглуулж, дагагчдынхаа тоог нэмэхийн тулд зүй зохисгүй зургууд авч олон нийтийн сүлжээнд байршуулснаар олон хүний дургүйцлийг хүргээд байгаа юм.

Припять аялал жуулчлалын цэг болсонтой холбогдуулан "Чернобыль" цувралын зохиолч Крейг Мазин Twitter хуудастаа мэдэгдэл хийжээ. Тэрээр инфлюэнсерүүдээс гай зовлон тохиолдсон газарт хүндэтгэлтэй хандахыг хүсэж, Чернобылийн атомын цахилгаан станцын ослоос болж олон хүн гэмтэж, хохирсныг санаж явахыг хүссэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх