Хайх

Coachella-гийн эргэн тойронд: The Weeknd тайзнаа нулимс дуслуулж, Бейонсе түүхэн тоглолт үзүүллээ

Coachella-гийн эргэн тойронд: The Weeknd тайзнаа нулимс дуслуулж, Бейонсе түүхэн тоглолт үзүүллээ

Text: Ө.Тодгэрэл

The Weeknd "Call Out My Name" синглээ дуулах үедээ нулимс дуслууллаа


Энэ жилийн Coachella наадмын эхний өдөр дуучин The Weeknd "Call Out My Name" гэх шинэ синглээ анх удаа амьдаар, тайзнаа дуулсан билээ. Олны дунд тархаад буй цуурхлын дагуу энэхүү дуу нь Селена Гомесд зориулагдсан бөгөөд энд The Weeknd өөрийн шархалсан зүрхний талаар өгүүлдэг юм.

Тоглолтын үеэр The Weeknd сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан төдийгүй дууныхаа зарим үгсийг дуусгаж чадалгүй нулимс дуслуулсан нь шүтэн бишрэгчдийнх нь бичлэгт өртжээ. Бүр тодруулбал тэрээр "And when times were rough, when times were rough/I made sure I held you close to me" гэх үгсийг дуусгаж чадалгүй хоолойгоо засаж буй нь доорх бичлэгнээс харагдана.

 

 


Бейонсе хөгжмийн фестиваль дээрх бүх цаг үеийн түүхэн тоглолт үзүүллээ

Бямба гарагийн үдэш дуучин Бейонсе Coachella наадмыг бүрэн утгаар нь "тэсэллээ". Урлагийн салбарынхан ба хэвлэл мэдээллийнхэн түүнийг хөгжмийн фестиваль дээрх бүх цаг үеийн шилдэг тоглолт үзүүлсэн хэмээн шуугиж байна. Бейонсе Destiny's Child хамтлагийнхаа үндсэн бүрэлдэхүүнээр тайзнаа гаран үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж, дараагаар нь Jay-Z ба Соланж нарын хамтаар дуулж, мөн Balmain загварын ордны өөрт нь тусгайлан зориулсан уулга алдам өмсгөлөөр гоёсон нь сайн чанарын тоглолт ямар байдгийг харуулж чадсан юм. Дуучин бүсгүй Coachella дээрх тоглолтынхоо үеэр өөрийн карьерийн түүхийг харуулсан нийт 26 дуу дуулсан бөгөөд үүний хажуугаар бүхэл бүтэн арми бүжигчдийн хамтаар маш эрчимтэй хөдөлгөөн бүхий бүжгийн дэглэлт тавьсан байгаа. Мөн түүний "Coachella наадмыг тэргүүлэх анхны өнгөт арьстай эмэгтэйгээр тодруулсанд маш их талархаж байна" гэх үгс цугласан бүх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөжээ. Ингээд түүний гайхалтай тоглолтын хэсгүүдээс сонирхоцгооё.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх