Хайх

iPhone Photography Awards 2019: Гар утсаар авсан хамгийн шилдэг зургууд

iPhone Photography Awards 2019: Гар утсаар авсан хамгийн шилдэг зургууд

Ялагчдын бүтээлүүдийг харцгаая

Text: Бюро 24/7


Жил бүр зохион байгуулагддаг iPhone Photography Awards тэмцээн 2019 оны ялагчдын нэрсийг зарласан байна. Зөвхөн iPhone маркийн гар утсаар дарсан шилдэг зургуудыг тодруулдаг энэхүү тэмцээнд энэ жил дэлхийн 140 орны иргэд зургуудаа илгээсэн бөгөөд шүүгчид нийт 1,000 гаруй бүтээлээс шилдгүүдийг тодруулжээ.

Энэ жилийн гол шагнал болох Гран При болон "Оны шилдэг гэрэл зурагчин" шагналыг Итали улсын иргэн Габриэлла Кильяно "Том эгч" нэртэй зургаараа хүртсэн байна. Тэрээр энэхүү бүтээлээ Занзибар улсад авсан бөгөөд зурагт эгч, дүү хоёр дүрслэгдсэн байгаа юм. Мөн тэмцээний "Хөрөг" төрөлд Бахрейн улсын иргэн Мона Жумааны Баян-Өлгий аймагт дарсан бяцхан хүүгийн зураг ялалт байгуулжээ.

Түүнчлэн шүүгчид "Архитектур", "Хүмүүс", "Аялал" зэрэг нийт 18 төрөлд шилдэг зургуудыг шалгаруулжээ. Ингээд тэдгээр шилдэг бүтээлүүдийг харцгаая.

Гран При шагнал
Габриэлла Кильяно, "Том эгч" (iPhone X)

1-р байр
Диого Лажи, "Далайн судал" (iPhone SE)

2-р байр
Юлия Ибраева, "Уучлаарай, өнөөдөр ямар ч кино байхгүй" (iPhone 7 Plus)

3-р байр
Пэн Хао, "Тааралдах нь" (iPhone X)

Архитектур
Куанглонг Чан, "Janta Manta обсерватори" (iPhone X)

Абстракт
Жиангинг Гуо, "Гэрлийн цацраг" (iPhone 7 Plus)

Амьтад
Диого Лажи, "Бардам тогос" (iPhone SE)

Хөрөг
Мона Жумаан, "Ирээдүйн бүргэдийн анчин" (iPhone 7 Plus)

Ургамал
Дэн Лю "Хурц наран доорх кактус" (iPhone XS Max)

Газар нутгийн байдал
Сюэ Исан, "Петра Вади" (iPhone SE)

Амьдралын хэв маяг
Бяо Пэн, "Загасчлал" (iPhone 6S)

Байгаль
Хуэй Жиуан Ванг, "Умай" (iPhone 6)

Мэдээ ба үйл явдал
Лянью Лу, "Галт луу" (iPhone 6S)

Хүмүүс
Вэй Сюн, "Нэргүй" (iPhone X)

Аялал
Лю Бо, "Ганцаардмал завь" (iPhone 8 Plus)

Бусад
Сари Саттон, "Тэнгэрийн шат" (iPhone X)

Мод
Кристиан Хелвиг, "Цасан сүүдэр" (iPhone 6S)

Натюрморт
Кларита Фири Бейердерффер, "Салхинд" (iPhone SE)

Нар жаргах мөч
Срикумар Кришнан, "Тэнгэрийг цоолох нь" (iPhone 6S)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих