Хайх

Кайли Женнер Playboy сэтгүүлд зориулан зургаа даруулжээ

Кайли Женнер Playboy сэтгүүлд зориулан зургаа даруулжээ

Трэвис Скоттын хамтаар

Text: Бюро 24/7


Kylie Cosmetics компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн залуухан тэрбумтан Кайли Женнер өөрийн найз залуу Трэвис Скоттын хамтаар Playboy сэтгүүлийн нүүрэнд гарахаар болжээ. Тэрээр өөрийн Instagram хуудастаа зураг авалтын хэсгээс нийтэлсэн бөгөөд энэхүү зурагт рэппер Трэвис Скотт жийнсэн өмд өмсөн, цээж нүцгэн зогссон бол Кайли Женнер ковбой малгайг эс тооцвол ямар ч хувцасгүй байгаа нь харагдана.

Зураг авалтыг Кайли Женнертэй тогтмол хамтран ажилладаг түүний сайн найз, гэрэл зурагчин Саша Самсонова хариуцан ажиллажээ.

Кайли Женнер, Трэвис Скотт нарын зурагтай Playboy сэтгүүлийн намрын шинэ дугаар есдүгээр сарын 17-нд худалдаанд гарна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх