Хайх

Шведийн цагдаа нар рэппер A$AP Rocky-г баривчиллаа

Шведийн цагдаа нар рэппер A$AP Rocky-г баривчиллаа

Танхайрсан гэх шалтгаанаар

Text: Бюро 24/7


Зураг:

Рэппер A$AP Rocky Стокхольм хотод Smash нэртэй хип хоп хөгжмийн наадамд оролцсоныхоо дараа цагдаа нарт баривчлагджээ. Тодруулбал алдарт уран бүтээлч хотын төвд гурван этгээдтэй зөрчилдөн, улмаар зодолдож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсанаас болж цагдаа нар түүнийг баривчлах шийдвэр гаргасан байна.

Одоогоор A$AP Rocky өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэн бичлэг хийсэн бөгөөд энэхүү видеондоо залуус түүнийг хотоор зугаалж байхад нь мөшгөсөн хэмээн мэдэгджээ. Видеонд зодооны үеэр тэдгээр залуус рэпперийн бие хамгаалагчид халдаж, улмаар түүнийг чихэвчээрээ цохиж байгаа нь харагдаж байгаа юм. Харин тэд дараа нь чихэвч нь эвдэрсэн хэмээн мэдэгдэж, төлж өгөхийг шаарджээ. Мөн видеонд A$AP Rocky зөрчилдөөнийг тайван замаар шийдвэрлэхийг хичээж байгааг харж болно.

Одоогоор Стокхольм хотын цагдаа нар хэргийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх