Хайх

Шинэ клип: The Weeknd, Трэвис Скотт нар Төмөр сэнтийд заларлаа

"For the Throne" цомогт багтсан "Power is Power" сингл

Text: Бюро 24/7


Зураг:

The Weeknd, Трэвис Скотт, SZA нарын хамтран бичүүлсэн "Power is Power" дууны шинэ видео клип цацагдлаа. Энэхүү сингл нь "Game of Thrones" цувралын наймдугаар буюу сүүлчийн улиралд зориулсан "For the Throne" нэртэй цомогт багтаж байгаа юм.

Шинэ видео клипэнд уран бүтээлчид Төмөр сэнтийд ээлжлэн сууж, энэ үеэр асар том дэлгэцээр цувралын үйл явдлуудаас гарч байгаа нь харагдана. Эргэн сануулахад "For the Throne" цомог дөрөвдүгээр сарын сүүлээр худалдаанд гарсан юм. Нийт 14 дуутай уг цомогт дээрх гурван уран бүтээлчээс гадна Muse, The Lumineers, Florence and the Machine, Элли Голдинг зэрэг олон уран бүтээлчид ажилласан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих