Хайх

Buro 24/7 тойм: Céline, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Céline, pre-fall 2016

Нил ягаан, шар ба хүрэн

Text: Бюро 24/7


Зураг:

Хэрвээ та хайртай дизайнеруудынхаа шинэ цуглуулгыг санагалзаад эхэлсэн бол танд дуулгах таатай мэдээ байна. Загварын ертөнцөд яг одоогийн байдлаар pre-fall цуглуулгын улирал өрнөж байна. Ингээд Céline брэндийн загваруудыг сонирхоцгооё

Сүүлийн хоёр жилийн турш загварын ертөнцөд 1970-аад оны эрх чөлөөтэй богемын уур амьсгал ноёрхож байна. Дизайнерууд улирал бүрийн цуглуулгадаа сул загварын намирсан даашинз, өргөн эсгүүртэй өмд, бүстэй урт цамц ба өмдний хослол гэх зэрэг эртний загваруудыг тасралтгүй нэвтрүүлж байгаа. Тэд заримдаа 1980 эсвэл 90-ээд оны жижиг элементүүдийг загвартаа оруулах тохиолдол байдаг ч, 1970-аад оны хэв маяг үргэлж гол дүрд байсаар ирсэн. Céline-ы бүтээлч захирал Фиби Файло ч мөн адил pre-fall цуглуулгадаа тэрхүү богемын уур амьсгалыг онцоллоо.

Дизайнерын бүтээсэн бүх зүйл маш тайван, гөлгөр бас зөөлөн болсон байна. Цуглуулгын ихэнх загварууд элсэн бор өнгөтэй байсан хэдий ч, дундуур нь мөн цөөн хэдэн нил ягаан, шар, улаан, ногоон ба хүрэн гэх зэрэг өнгөлөг хувцаснууд үзэгдлээ. Гэхдээ Файлогийн сонгосон өнгө бүр анхаарал татам тод биш, харин тайван бас бүүдгэр туяатай байлаа. Pre-fall цуглуулгын каталогийг сайтар ажиглавал бараг бүх загвар өмсөгчид олон давхарласан төрх бүрдүүлсэн байгаа. Тэд даашинзыг өргөн өмдтэй хослуулж, гадуур нь том хэмжээтэй пальто эсвэл хүрэм өмссөн харагдана.

цааш үзэх