Хайх

Органик ноолуур: Тансаг, минимал стилийг хэрхэн бүрдүүлэх вэ

Gobi Organic шинэ загваруудаа дэлгэлээ

Text: Ө.Тодгэрэл


Хоромхон зуур нүдээ аниад хамгийн сонгодог, дэгжин хувцасны шүүгээг төсөөлөөд үз дээ. Дотор нь юу байна? Магадгүй цайвар бор өнгийн минимал пальто, гялтганасан гадаргуутай арьсан лофер, жижиг дөрвөлжин гар цүнх зэрэг загварууд толгойд орж ирж болох юм. Гэхдээ тухайн хүний хувийн стилиэс үл хамааран загварлаг хувцасны шүүгээ болгонд байдаг нэг зүйл нь ноолуур. Тэр дундаа органик ноолууран эдлэл нь маш цэмцгэр, энгийн бөгөөд сонгодог. Ямар ч өнгө нэмээгүй байгалийн зөөлөн ноолуураас бүтэх свитер ба пальтог төсөөлөх төдийд л тухтай, тансаг мэдрэмж төрөх гэлтэй.

Гэхдээ гоё сайхан дизайнаас гадна бид орчин үед хэрэглэж өмсдөг бүхнээсээ тогтвортой, эко, чанартай байдлыг чухалчлан шаарддаг болсон. Иймдээ ч байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулдаг, дизайн ба чанарын төгс нэгдлийг хэрэглэгчиддээ хүргэж чаддаг Gobi Organic брэндийг шинэ цуглуулгаа танилцуулах бүрт бид ихэд баярладаг билээ.

Органик ноолуур: Тансаг, минимал стилийг хэрхэн бүрдүүлэх вэ (фото 1)

 

"Хүн-Байгалийн зохилдлогоог олон талаас нь мэдэрч болмоор. Хувцас загварт хэзээд сэдэл өгөх байгаль эхийн нандин төрх нь ноолуурын органик өнгөтэй хослон юунд ч баригдашгүй эрх чөлөөг илэрхийлнэ" хэмээн Gobi Organic шинэ цуглуулгаа тодорхойлсон юм. Шулуун судалтай сүлжээсийг Скандинав болон Монгол угалз, усан хээгээр тодотгож, элдэв нэмэлт хачиргүйгээр энгийн, чөлөөтэй байдлыг илэрхийлсэн сул өмсгөлтэй загваруудыг тэд урлажээ. Цагаан, beige ба бор гэсэн гурван төрлийн байгалийн өнгөтэй уг цуглуулгад хамгийн энгийн свитер, өргөн бөгөөд сул хоолойтой цамц, кардиган, V ухлаадастай oversize цамц, шулуун эсгүүртэй өмд, хуниастай өвдөг давсан юбка гэх загварууд багтсан харагдана. Хамгийн гол нь энэ бүх минимал хийцтэй загварууд нь яг одоо улирлын үндсэн трендүүдээр тодорч, намарт дурлах гол шалтгаан болж байна. Нэг ч биш бүр хоёр давхар свитер өмсөж, хөлөөсөө толгой хүртэл өөрийгөө ноолуураар бүрхэж, энгийн хослолын оронд ноолууран хослолоор гоёх мода үүссэн байгаа энэ үед бид хувцасны шүүгээндээ аль болох их бөгөөд олон төрлийн органик өнгөтэй ноолуур цуглуулах нь гол зорилго боллоо.

 

Органик ноолуур: Тансаг, минимал стилийг хэрхэн бүрдүүлэх вэ (фото 2)

 

Buro.-гийн загварын редакторууд энэ намар Gobi Organic-ийн ноолууран эдлэлийг хэрхэн загварчлах вэ?

Хүйтний эрч нэмэгдсэнээр бид загварлаг харагдахаа умартаж биед эвтэйхэн, дулаан байдлаа эрхэмлэж эхэлдэг хэдий ч ноолууран эдлэлийн ачаар нэгэн зэрэг дулаан бас загварлаг төрх бүрдүүлэх бүрэн боломжтой байдаг тул бид энэхүү материалыг үргэлж хайрласаар ирсэн билээ. Түүгээр ч барахгүй сүүлийн жилүүдэд хичээл зүтгэл гаргаагүй, энгийн бөгөөд чанартай харагдах стильд эмэгтэйчүүд татагдах болсноор ноолууран эдлэл нь урьд өмнөхөөсөө илүү эрэлт өндөртэй байгаа. Энэ намар-өвөл 2019 улиралд ч мөн дизайнерууд ноолуурыг гол трендүүдийн нэгээр нэрлэж цагаан, бор зэрэг саармаг өнгөөр дагнан монохром хувцаслаж, хөлөөсөө толгой хүртэл бүхэлдээ ноолуураар хувцаслахыг санал болгоод байгаа билээ.

 

I

 

Органик ноолуур: Тансаг, минимал стилийг хэрхэн бүрдүүлэх вэ (фото 3)

 

II

Органик ноолуур: Тансаг, минимал стилийг хэрхэн бүрдүүлэх вэ (фото 4)

 

III

 

Органик ноолуур: Тансаг, минимал стилийг хэрхэн бүрдүүлэх вэ (фото 5)

 

Gobi Organic намар-өвөл 2019/20 цуглуулга

Сэтгэгдэл бичих

цааш үзэх