Хайх

Gosha Rubchinskiy дахин уламжлалт цуглуулга гаргахгүй

Gosha Rubchinskiy дахин уламжлалт цуглуулга гаргахгүй

Өдрийн онцлох мэдээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Оросын алдарт дизайнер Гоша Рубчинский нэрийн Gosha Rubchinskiy брэндийнхээ үйл ажиллагааг орвонгоор нь өөрчлөхөөр шийджээ. Энэ талаар тэрээр өөрийн Instagram хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Брэнд дахин улирлын цуглуулгууд гаргахгүй бөгөөд үүний оронд цоо шинэ зүйл бэлдэж байгаа гэнэ. "Та бүгдийн мэддэг Gosha Rubchinskiy брэнд одоо байхгүй болсон. Харин үүний оронд бид тун удахгүй шинэлэг зүйл танилцуулахаар ажиллаж байна" хэмээн Гоша бичжээ.

Гоша Рубчинский бол загварын салбарын уламжлалт системээс татгалзсан анхны дизайнер биш юм. Түүний найз бөгөөд мэргэжил нэгтэн Демна Гвасалия ч бас Vetements брэндийнхээ хүрээнд эрэгтэй ба эмэгтэй цуглуулгуудаа нэгтгэж, улирлын системээс татгалзсан. Түүнчлэн Burberry ба Tommy Hilfiger ордууд "see now, buy now" системийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, цуглуулгаа танилцуулсан даруйдаа худалдаанд гаргаж байгаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх